Голомт банкнаас Олон улсын төлбөрийн карт анхлан нэвтрүүлсний 20 жилийн ойг тохиолдуулан зарласан “Карт-20” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд Дубай явах сүүлийн 3 азтан, “Токио 2020” олимпын наадмыг хосоороо үзэх Супер азтанууд тодорлоо. Дубайд аялах сүүлийн гурван азтанаар М.Давааням, Л.Бямбаа, Д.Ганбаатар нар шалгарсан бол Токиогийн олимп хосоороо үзэх Супер азтанаар тодорсон С.Эрдэнэсувдын хувьд азтаны шагналаа аав ээждээ бэлэглэж баярлуулахаар болсон нь онцлог байлаа.
С.Эрдэнэсувд:
Аав ээжийгээ очиж үзээгүй газраар нь аялуулж, амраахаар өөрийнхөө Супер азтаны шагнал болох “Токио 2020” олимп хосоороо үзэх эрхийг бэлэглэхээр болж, баярлуулж байгаадаа өөрөө явахаас илүүтэйгээр баярлаж байна.
С.Эрдэнэсувдын ээж Б.Соёлмаа: Олимпын наадамд 3х3 сагсан бөмбөгөөр оролцох эрх авсан дүүгийхээ охиныг дэргэдээс нь очиж дэмжих боломжтой болсондоо их олзуурхаж байна.
М.Давааням: Хэзээ нэгэн цагт Дубай заавал явж үзнэ дээ гэж бодож явсан хүсэл минь биелэхээр боллоо
Л.Бямбаа: Хамт олноороо Дубай явах гээд аялалдаа зориулж хуримтлуулж байсан
Д.Ганбаатар: Энэ жилийг азтай, одтой эхлүүллээ
Голомт банкнаас Олон улсын төлбөрийн картыг анхлан нэвтрүүлсний 20 жилийн ой 2019 онд тохиосны бэлэг болгон харилцагчдадаа зориулан зарласан “Карт-20” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд ийнхүү нийт 11 азтай харилцагч Дубай болон Токио хотуудаар аялахаар болж, эрхийн бичгүүдээ гардан авлаа. Харилцагч та бүхэндээ баяр хүргэж, аялалд нь амжилт хүсье. Харин 2020 онд Голомт банк үүсэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой тохиож буйгаараа онцлог жил болж байна. 25 жилийн түүхийг хамтдаа бичилцэж, Голомт банкийг сонгон үйлчлүүлдэг харилцагч та бүхэндээ баярлалаа.
Уншиж байна |