Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Хүннүгийн язгууртны булш “2019 оны дэлхийн шилдэг 10 олдвор”-т багтжээ
2019-12-26

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал дахь Гол мод-2-ын Хүннүгийн 1, 10, 189-р язгууртны булшнаас Улаанбаатарын Их сургуулийн археологичдын 2001-2011, 2019 оны малтлага судалгаагаар олж, илрүүлсэн Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн алт, мөнгө, хаш эдлэл, эртний Ромын шилэн аяга, хүрэл эдлэлүүдийг Монголбанкны Эрдэнэсийн санд шилжүүлэн авч, үзмэрийн танхимдаа дэлгэн байршуулаад байгаа билээ.

 

 

Энэхүү  “ГОЛ МОД II” Хүннүгийн язгууртны бүлэг булшны зарим олдворыг АНУ-ын археологийн хүрээлэнгийн “Археологи” сэтгүүлээс “2019 оны дэлхийн шилдэг 10 олдвор”-ын нэг хэмээн зарласан байна. Эдгээр үзмэрийг иргэд Эрдэнэсийн санд хүрэлцэн ирж үзэх нь нээлттэй бөгөөд  https://www.mongolbank.mn/museumrequest.aspx линкээр хүсэлтээ оруулж, бүртгүүлэх боломжтой.

Эх сурвалж: Монголбанк

 

Shuud.mn
Сонин хачин