Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Төрийн үйлчилгээг гар утаснаасаа авдаг боллоо
2019-12-23

 

Төрийн үйлчилгээний хураамжийг И-баримт аппликэйшнээр төлөх боломжтой болсон нь иргэд банканд дугаарлах шаардлагагүй болж, цаг хугацаагаа хэмнэсэн шийдэл болжээ.

 

Өөрөөр хэлбэл иргэд И-баримт аппликэйшнээр татварын буцаан олголтоо авахаас гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх захиалах, авто тээврийн хэрэгслийн татвар төлөх, улсын бүртгэлийн лавлагаа авах зэрэг одоогоор төрийн 18 төрлийн үйлчилгээ, 20 төрлийн лавлагаа авах боломж бүрдээд байна. Цаашлаад төрийн бүх төрлийн үйлчилгээг гар утаснаасаа авдаг болох энэхүү ажлыг үе шаттайгаар нэвтрүүлэх юм. Дээрх үйлчилгээнүүдийг гар утаснаасаа авахын тулд иргэд өөрийн утсан дээрх И-баримт аппликэйшн руу нэвтрэн “Төрийн үйлчилгээ” цэсийг сонгон хүссэн үйлчилгээгээ идэвхжүүлнэ.

 

Үүний дараагаар харилцагч төлбөр төлөх арилжааны банкаа сонгон тухайн банкны интернэт банкаар, эсвэл Social Pay зэрэг дижитал хэтэвчний тусламжтайгаар үйлчилгээний хураамжаа  төлөхөд л хангалттай.

 

Shuud.mn
Сонин хачин