Монгол Улс, Өмнөговь аймаг – “Оюу толгой” компани “Эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцье” гэдэг алсын хараан дор үйл ажиллагаагаа явуулдаг ба Өмнөговь аймгийн тогтвортой хөгжилд онцгойлон анхаардаг юм. Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумтай “Хамтын ажиллагааны гэрээ"-г байгуулж, уг гэрээний хэрэгжилтийг хангах төрийн бус байгууллага болох “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-г 2015 онд байгуулсан юм. “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” жил бүр таван сая ам.долларыг Өмнөговь аймгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулж, төслийн хэрэгжилтийг хангаж ажилладаг.
“Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-гийн хөрөнгө оруулсан тав дахь цэцэрлэг Өмнөговь аймгийн Манлай сумд нээлтээ хийлээ. Энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор Манлай сумын цэцэрлэгийн насны хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой болж, хүүхэд багачуудын сургуулийн өмнөх боловсролын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлсэн томоохон үйл явдал боллоо.
Өмнөговь аймгийн Манлай сумд барьсан 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тус цэцэрлэгийн барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр, шаардлагатай 153 нэр төрлийн 2054 ширхэг тоног төхөөрөмж, тавилга, тоглоом хэрэгслийг 165 сая төгрөгөөр “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-гаас 100 хувь хөрөнгө оруулсан юм. Цэцэрлэгийн барилгыг долоо сарын хугацаанд 120 гаруй хүн аюул осолгүй барьж дуусгасан бөгөөд уг цэцэрлэг ашиглалтад орсноор орон нутагт 15 ажлын байр шинээр бий болов.
Эх сурвалж: Ot.mn
Уншиж байна |