Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Энержи ресурсын санхүүгийн хэлцэл "АЗИЙН ШИЛДЭГ"-ээр тодорчээ
2019-12-16

Дэлхийн санхүүгийн гол фирмүүд Энержи Ресурсын босгосон санхүүжилтийг онцолж байна. Олон улсын Finance Asia фирмээс Ази тивийн 2019 оны ТОП санхүүгийн төслүүдийг нэрлэлээ.  Finance Asia тус компанийн 440 сая долларын бондыг Монгол Улсын 2019 оны санхүүгийн шилдэг хэлцэл гэсэн бол IFR (International Financial Review)-аас мөн энэхүү санхүүжилтийг Азийн санхүүгийн шилдэг хэлцлээр нэрлэлээ. Олон улсын санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал тааламжгүй үед боломжийг маш сайн ашигласан, хөрөнгө оруулагчдын бааз сууриа тэлж чадсан, санхүүгийн байдлаа огцом сайжруулж чадсан зэргийг тэд дүгнэлтэндээ бичсэн байна.    IFR болон дэлхийн санхүүгийн зах зээлийн фирмүүд тухайн жилийн шилдэг хэлцлүүдийг оны эцэст дүгнэн зарладаг. Мөн   2019 оны Азийн санхүүгийн шилдгүүдээр Credit Suisse, DBS, HSBC зэрэг банкууд мөн тодорсон байна.

 

Энержи Ресурс нь олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргасан анхны Монгол компани. Энэ ч утгаараа олон улсын санхүүгийн зах зээлд хамгийн туршлагатай, хамгийн өндөр дүнтэй санхүүжилтүүдийг амжилттай босгож байсан юм  гэж IFR Asia онцолжээ. 

 

                                                                                                         “FINANCE ASIA”-гийн шалгаруулалтанд Энержи Ресурс багтжээ

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
ЗАЙЛ 2
2019-12-16