Монгол оронд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарлаа гэвэл мэдээж монголчууд бид баярлана. Өмнө нь манай ноолууран эдлэл Европийн тансаг дэлгүүрт тавигдсан, ноолууран бүтээгдэхүүний худалдаа нээсэн гэх бүдэг бадагхан мэдээ дуулдаж л байсан.
Харин энэ удаа “Говь” хувьцаат компанийн 100 хувийн ноолууран ороолт Солонгосын агаарын тээврийн “Асиана” компанийн татваргүй барааны худалдаанд гарчээ. 180х30 см хэмжээтэй энэ бүтээгдэхүүнийг 108 ногооноор (воноор 125,500, харин еврогоор 98 хэмээн) үнэлснийг та бүхэн фото зургаас харж болох юм.
А.Баяр
Уншиж байна |