Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
ХААН Банк хотын төвд шинээр зургаан байршилд тооцооны төвөө нээлээ
2019-12-12

 

Улаанбаатар хот, 2019 оны 12-р сарын 12


Өнөө цагт харилцагчид аль болох тав тухтай, найрсаг орчинд шуурхай үйлчилгээ авахыг илүүд үзэх болсон. Үүнийг дагаад бизнесийн ертөнцөд шинэ өрсөлдөөн бий болж, зах зээлийн эрэлт тэр чигтээ өөрчлөгдөөд буй билээ. ХААН Банк энэхүү хурдтай өөрчлөлтөд хөл нийлүүлж, банкны үйлчилгээг харилцагчдадаа илүү ойртуулж,шуурхай, хүртээмжтэй үзүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд орон даяар байрлах бүх тооцооны төвүүдийн үйлчилгээний танхимын зай талбайг 20-30 хувиар нэмэгдүүлж, илүү саруулхан болгон харилцагчид ая тухтай, чанартай үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэн нэгдсэн стандарт тохижилттой болгох ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж буй. Улаанбаатар хотын хувьд нийт 87 байршилд ХААН Банкны тооцооны төв байдгаас нэгдсэн стандарт тохижилттой болгох ажлыг бүрэн хийж дуусгаад буй төдийгүй харилцагчдын хүсэлт, хэрэгцээ шаардлагын дагуу 30 тооцооны төвийн байршилд өөрчлөлт оруулаад байна. Мөн энэ жил хотын төвд
шинээр зургаан тооцооны төв нээгээд байна.


Шинэ тооцооны төвийн нэр, хаяг байршил:

  • МУИС тооцооны төв (Сүхбаатар дүүрэг 6-р хороо, Бага тойруу 2-р байр 1-р давхар)
  • Улаанбаатар галлериа төвлөрсөн тооцооны төв (Сүхбаатар дүүрэг 8-хороо, “Галлериа Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн 2 давхар)
  • Бөхийн өргөө тооцооны төв (Баянзүрх дүүрэг 6-р хороо, 13-р хороолол, 13373-8В байр)
  • Залуучуудын өргөн чөлөө тооцооны төв (Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Наранпоинт худалдаа үйлчилгээний төв)
  • Сэлбэ тооцооны төв (Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Нар-Урт ХХК байр)
  • Баянгол тооцооны төв (Баянгол дүүрэг 4-р хороо, “УБ Платинум” оффисын 1 давхар)

 

 


Мөн нэгдсэн стандарт тохижилтын хүрээнд харилцагч ХААН Банкны үйлчилгээний танхимд ороход л хаанаас, ямар үйлчилгээ авах нь ойлгомжтой харагдахаас гадна хүлээлгийн танхим болон уулзалтын өрөөг тусад нь шийдэж өгснөөрөө онцлог юм. Харилцагчийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүднээс зээл болон шаардлагатай бусад үйлчилгээ авахад нь зориулсан тусгай бүхээг бүхий тохижилтыг нэвтрүүлээд байна. Түүнчлэнхарилцагчтай илүү ойр байж, шуурхай үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор тооцооны төвийн захирлын өрөөг үйлчилгээний танхимтай зэрэгцээ байрлуулсныг мөн онцлууштай.ХААН Банк зөвхөн үйлчилгээний заал танхимыг шинэчлэн тохижуулаад зогсохгүй харилцагчдад үзүүлэх үйлчилгээний чанар, стандартыг илүү сайжруулахаар шат дараатайгаар шинэлэг ажлууд нэвтрүүлж буйг та бүхэн анзаарсан байх. Тухайлбал, тооцооны төв бүр Харилцагчийн зөвлөх ажилтантай болсон төдийгүй харилцагчдыг  угтаж, чиглүүлэх, цахим бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэж хэвшихэд нь зааж сургах, туслах үүргийг тэд хүлээж буй юм. Өнгөрсөн хугацаанд ХААН Банкны зүгээс харилцагчдын хүлээлгийн хугацааг багасгах зорилгоор салбар,  тооцооны төвүүд дэх бэлэн болон бэлэн бус гүйлгээг төрөлжүүлэн, есөн тооцооны төвд энэ ажлыг туршилтаар хийж буй нь амжилттай үргэлжилж байна. Мөн цахим шинэчлэлийн хүрээнд бүх тооцооны төвийн гүйлгээ зааланд таблетууд байршуулсан бөгөөд харилцагч өөртөө карт захиалах, интернэт банк үйлчилгээнд бүртгүүлэх, данс
нээх, бэлэн бус гүйлгээ хийх боломжийг бүрдүүлээд байна.

 


Монгол Улсын нийт өрхийн 70 орчим хувь буюу 2.4 сая харилцагчид 550 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээг найдвартай, тогтвортой, шуурхай хүргэдэг ХААН Банкны хамт олон энэхүү шинэчлэлийг орон нутаг дахь салбар, тооцооны төвүүдэд энэ оны эхнээс нэвтрүүлсэн бол ирэх хоёр жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.


Бид зогсолтгүй бүтээсээр...

Shuud.mn
Сонин хачин
Хаан банкийг шалгах хэрэгтэй
2019-12-13
kapital:
kapital bankni chadwargui ajilchidiig edgeer shine salbaruid deeree ajiluulahgui bh heregtei dee dampuursan bankni hayagdsan ajiltanuud muu l bh daa
2019-12-13