Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 10 дугаар сарын байдлаар зээлийн өсөлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.6 хувь хүрчээ. Чанаргүй зээл 5.2 хувьд хүрч өмнөх сараас буурсан үзүүлэлтэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төлбөрийн тэнцлийн алдагдал буурчээ. Төлбөрийн нийт тэнцэл 264 сая ам.долларын ашигтай гарсан байна.
Өнгөрсөн гурван сарын хугацаанд банкуудын иргэдэд олгох зээлийн шалгуурт өөрчлөлт орсон байна.
Хэрэглээний зээл тогтворжсон байна. Бизнесийн зээл нэмэгдэж, ажлын байр нэмэгдэхээр байгаа аж. 10 дугаар сарын нийт зээлийн 86 хувь нь бизнесийн зээл байгаа аж. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Уншиж байна |