Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Монголын бичил уурхайн салбарын өчигдөр ба өнөөдөр
2019-11-18

“Хууль бус” хэмээн нэрийдэж нутгийн иргэд, уул уурхайн компаниуд, төр засагтаа ад шоо үзэгдэн хөөгдөж, туугдан байж аж амьдралаа залгуулдаг байсан хувиараа ашигт малтмал олборлогчид эдүгээ бичил уурхайн нөхөрлөл хоршоодын зохион байгуулалтад орж, үйл ажиллагаагаа албажуулан баталгаажуулж ажлын байртай болоод байна. Энэхүү сайн цагийн эхлэл нь Швейцарын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжсэн “Тогтвортой бичил уурхай” төслийн үр дүн.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад 15 жилийн турш /2005-2019/ хэрэгжсэн уг төсөл энэ онд хаалтаа хийж буй. Төслийн хаалтын хүрээнд өнөөдөр /2019.11.18/ Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран “Хариуцлагатай бичил уурхай” сэдэвт форумыг зохион байгууллаа.

 

Форумд УУХҮЯ, БОАЖЯ, ХНХЯ, ХЭҮК, Монголбанк, АМГТГ, ҮСХ зэрэг төрийн байгууллага, бичил уурхай бүхий аймаг, сумдын удирдлага, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, Монгол Улсад суугаа дипломат албаны байгууллагууд, Элчин сайдууд, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” ТББ болон орон нутгийн уурхайчдын төлөөллүүд оролцсон юм.

 

Форумаар “Тогтвортой бичл уурхай” төслийн үр дүнг танилцуулан бичил уурхайн талаар баримталж буй бодлого, түүний үр нөлөөний талаар хэлэлцүүлэг өрнүүлэн шийдвэрлэж болох асуудлын талаар хэлэлцэв.

 

Манай улсад 15 жилийн турш дөрвөн үе шаттай хэрэгжсэн уг төслийн зорилго уул уурхайн салбарт бичил уурхайн эрх зүйн орчныг бий болгох, оролцогч талуудыг чадавхжуулах, бичил уурхайн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, нийгмийн халамж, хамгааллыг сайжруулах, байгаль орчны хариуцлагыг нэмэгдүүлэх, борлуулалтын сүлжээг ил тод болгох, хариуцлагатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн бөгөөд төсөл хэрэгжиж дууссаны дараа ч бичил уурхайн оролцогч талууд мэдлэг, мэдээлэл авч, мэдээллээ хуваалцах тогтолцоо бүрдсэн гэж форумд үзэв.

 

Монгол Улсыг хавсран суух Швейцарын Холбооны Улсын Элчин сайд Бернардино Регацциони хэлэхдээ “Монголын бичил уурхайн салбар тогтвортой болсноор манай төсөл ингээд дуусгавар болж байна. Цаашид Монгол Улсын Засгийн газар болон бусад хамтрагч талууд энэ салбарыг өөрсдийн холбогдох чиг үүргээр авч явж, хамтран ажиллана гэдэгт Швейцар Улс болон Швейцарын хөгжлийн агентлаг итгэж байна” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Швейцарын ЭСЯ-ны хамтын ажиллагааны газрын Консулын хэлтсийн Үндэсний хөтөлбөрийн зохицуулагч Н.Эрдэнэсайхан 15 жилийн турш хэрэгжсэн төслийн үр дүнг дүгнэн хэлэхдээ “Швейцарын хөгжлийн агентлаг болон Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ, иргэд, бичил уурхайчид зэрэг олон байгууллага хамтран энэ төслийг хэрэгжүүллээ. Төслийн гол зорилго нь бичил уурхай Монголд байна. Тэгвэл бичил уурхайг яаж хариуцлагатайгаар авч явах вэ гэсэн сайн туршлагыг дэлгэрүүлэх явдал байлаа. 2003-2004 онд 100 гаруй мянган хүн хувиараа ашигт малтмал олборлож байсан тухай статистик мэдээ байдаг. Тухайлбал Баянхонгор аймгийн Цагаан цахирт гэдэг газарт 10 мянган хүн нэг жалганд бужигнаж байсан. Энэ мэт эмх цэгцгүй үйл ажиллагаа явуулж буй иргэдийг зохион байгуулалтад оруулж, албажуулах ажлыг 15 аймагт хэрэгжүүллээ. Өнөөдөр тухайн 15 аймагт нөхөрлөлийн зохион байгуулалтад орж албажсан 8 мянга гаруй хувиараа ашигт малтмал олборлогчид хууль журмын дагуу ажиллаж байна. Өнөөдөр өнгөрсөн 15 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэхээс гадна ирээдүйд хэрхэх тухай хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

 

Бичил уурхай маш нарийн төвөгтэй салбар. Тийм ч учраас төсөл 15 жил хэрэгжсэн. Бусад төслүүд 2-3 жил хэрэгждэг бол энэ төсөл 15 жил хэрэгжих шаардлага зайлшгүй гарсан гэсэн үг. Төслөө хаагаад бүх ажил зогсох биш. Цаашдаа Монголын Засгийн газар холбогдох яамд эргээд орон нутгийн удирдлагууд, бичил уурхайн ТББ нь энэ салбарыг аваад явах чадавх, чадвар нь бүрдсэн байна гэж үзсэн учраас төсөл дуусч байна гэж ойлгож болно” гэдгийг онцоллоо.

 

Төсөл хэрэгжсэн 15 жилийн хугацаанд Швейцарын хөгжлийн агентлагаас нийт 12 сая швейцарь франк буюу 13 сая ам.доллар зарцуулжээ.

 

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал “Төслийн өгөөж гэхээсээ илүүтэй иргэд нэг баг болон ажиллаж чаддаг болсон нь маш том давуу тал. Манай аймгийн хувиараа ашигт малтмал олборлогчид гэхэд жилд 100 орчим сая төгрөг татвар хэлбэрээр төлж байна. Сүүлийн гурван жилд 300 орчим сая төгрөг төлсөн байна. Энэ сайн жишиг” гэж ярилаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Мөн Дархан-Уул аймгийн Шарын гол суман дахь “Буянтийн хөндий” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа  “Бид “нинжа” хэмээн нэрлэгдэж хочлогдож, адлагдаж явсан. Өнөөдөр дагаж мөрдөх хууль эрхзүйн орчин бий болсон байна. “Тогтвортой бичил уурхай” төсөл Бидний нүдийг нээж, төр засгийг иргэд рүүгээ ханддаг, төртэй хамтарч ажиллах суурийг тавьсан. Одоо цаашид төр засаг хууль эрхзүйн орчныг хэрхэн сайжруулж бичил уурхайчдаа яаж чадамжтай болгох вэ зэрэг асуудлыг зохицуулаасай гэж хүсч байна. Хариуцлагатай бичил уурхайчид төр засагтайгаа хамтарч ажиллахад бэлэн байгаа. Хөдөө орон нутагт үнэхээр ажлын байр гэх юм алга. Хөдөө орон нутгийн иргэдээ ажлын байртай байлгахын тулд Монгол Улсын Засгийн газар бичил уурхай гэдэг салбарыг орхигдуулж болохгүй. Бичил уурхайчид хаягдал ашиглаж өөр өөрсөддөө ажлын байр гаргаж нөхөн сэргээлт хийж ажиллаж байгаа. Мөн хуулинд заасны дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татвар зэргээ төлж байгаагаас гадна бичил уурхай эрхлэгчдээс орон нутагт оруулж байгаа үр өгөөжийг хэмжээлшгүй. Байгалийн баялгийн тэгш хувиарлалтыг бодитоор хүргэж буй ганц салбар бол бичил уурхай” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Амь нас, эрүүл мэндээ дэнчин тавьж хууль бусаар газар ухан, эмх замбараагүй бужигнаж байсан “нинжа” хэмээгдэгч иргэд Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоол, 2017 оны 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” батлагдсанаар өнөөдөр “нинжа” биш уурхайчид болоод буй.

 

Амьдрахын төлөө гэсэн асар том шалтгаанаар аюултай бүхэн рүү амь өрсөн зүтгэсэн түмпэн хүрзтэнгүүд өнөөдөр нөхөрлөл хоршоо байгуулж, сум орон нутагтайгаа гэрээ хийн зохих газарт журмын дагуу олборлолт явуулж, улсад татвар, шимтгэлээ төлдөг нийгэмд хэрэгтэй хүмүүс болсон. Энэ тухай өмнө нь Хэнтий, Дархан-Уул аймгаас "Нинжа"-г нэгтгэсэн НОРОВЛИНГазрын шарх НӨХӨГСӨД зэрэг сурвалжлага бэлтгэж байв.

 

Энэ бол “Тогтвортой бичил уурхай” төслийн үр дүн юм. Тиймээс ч энэ төсөл нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн түүхэнд ач холбогдлоо үлдээсэн гэж үзэж болно гэдгийг форумд оролцогчид онцолж байлаа.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин