МҮЭХ-ноос нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэж, ХНХЯ-ны гадаа цуглаан хийлээ. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 250 тэрбум төгрөг дампуурсан Капитал банкны дансанд “хэвтэж” байна. Иргэдийн төлсөн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна. Удирдлага, менежмент хангалтгүй байна. Тиймээс МҮЭХ гишүүдийнхээ шаардлагаар сануулах цуглааныг хийж байгаагаа мэдэгдэв.
Тус цуглаанаар 2020 оны төсвийг эргэн харах шаардлагыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайд Н.Чинзориг нарт хүргүүллээ. Мөн Ерөнхийлөгчид 2020 оны төсөвт хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг хүсэв.
МҮЭХ-ын ерөнхийлөгч Ш.Амгаланбаатар “Ирэх оны төсөвт иргэдийн цалин, тэтгэврийн нэмнэ хэмээн тодорхой хөрөнгийг тусгасан. Энэ нэмэгдэл нэмэгдэл биш болно. Иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдэхгүй, харин хорогдоно” гэдгийг хэллээ.
Өнөөдрийн сануулах цуглаан ирэх баасан гаригт олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болон өргөжих юм байна.
Б.Энэрэл
Уншиж байна |