Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
"Говийн элч", "Страто" ХХК-иуд гурван тэрбумын татвараас чөлөөлөгдөнө
2019-11-06

 

Үндсэн хуулийн цэц Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) авах нь Үндсэн хууль зөрчсөн зохицуулалт хэмээн үзэж, хүчингүй болгосон юм. Цэцийн энэ шийдвэр Ашигт малтмалын тухай хууль, цаашлаад улсын төсвийг “хөдөлгөхөд” хүргэв.

 

Улстөрчид бүү хэл уул уурхайн салбарынхныг гайхшруулж, цочоосон Үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэр хэнд зориулагдав. Хэн нэгний захиалгаар цэц ажиллаж, АМНАТ-ыг цуцлав уу гэсэн асуулт олон нийтийн дунд эргэлдэж байна. Харин  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ асуултын хариуг өгчээ. Тэрбээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа Үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэр ордгүй, нүүрс боловсруулдаг үйлдвэрүүдэд үйлчилнэ гэдгийг хэлээд өгчээ.

 

Б.Пүрэвдорж гишүүн “Одоогоор нүүрсний ордгүй, нүүрс худалдаж аваад борлуулдаг хоёр үйлдвэр байна. “Говийн элч”, “Страто” гэсэн хоёр компани бий. Энэ хоёр компани нийлээд ойролцоогоор гурав орчим тэрбум төгрөгийн АМНАТ-аас  чөлөөлөгдөж байх шиг байна. Дээрээс нь зэс боловсруулдаг хэд хэдэн компани бий. Эдгээрээс хэдэн төгрөгийн АМНАТ авахгүй үлдэж байгаа вэ гэдэг нь тодорхой биш. Миний ойлгож байгаагаар 10-20 тэрбум төгрөгийн л АМНАТ алдаж байгаа болов уу” хэмээн ярьжээ.

 

Тэгэхээр Үндсэн хуулийн цэц “Говийн элч”, “Страто” гэсэн хэдхэн компанид “үйлчилжээ”. Энэ компаниудыг татвараас чөлөөлөхийн тулд хуулийн зохицуулалтыг хасч хаясан хэрэг болов. Газрын доорх баялгийг ашиглаж л байгаа бол татвар төлөх нь зайлшгүй асуудал гэдгийг цэцийн гишүүд “мэдсэнгүй”.

 

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр улсын төсвөөр дамжуулан иргэдэд ихээхэн хохирол учруулахыг зөвхөн Сангийн сайд хэлсэн юм биш. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат ч Үндсэн хуулийн шийдвэрийг УИХ нэн яаралтай горимоор хэлэлцэх ёстойг сануулсан. Өдгөө УИХ дээр Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

 

Улстөрчид төдийгүй эдийн засагчид ч энэ шийдвэрт цочирдсон, бухимдсан. Эдийн засагч Л.Наранбаатар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тэглэж Страто мэтийн лицензгүй нүүрс баяжуулах компаниудыг татвараас зувчуулахад үйлчилсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг ҮХ-д заасан Байгалийн баялаг ард түмний өмч гэсний эсрэг үйлчилсэн хэргээр ял асууж, огцруулъя!

 

Стратод Хятадууд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд оффист нь З.Энхболдын төрсөн дүү Зандаахүүгийн Хишигтогтох ажиллаж байна. Страто өнөөдөр Бороо Гоулд шиг "тогтвортой байдлын гэрээ" хийсэн байна. Намайг худал мэдээлэл өгсөн гэвэл шүүхдээрэй З.Энхболдоо!

 

Ямар буянтай компани гэхээр Эрдэнэс Тавантолгойгоос хямд нүүрс аваад, баяжуулах үйлдвэр руу нь 1072 хувьцаа эзэмшигчдийнх нь ногдол ашгийг Үндэсний аюулгүй байдлын шийдвэр гэх Ерөнхийлөгчийн шийдвэрийн халхавчаар дээрэмдэж төмөр зам бариад, тэгээд цэцийн шийдвэрээр нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг татвараас зугтаалгаж чаддаг юм бэ?” хэмээн цахим хуудсанаа бичсэн байна.

 

Ямартай ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн захиалагч нь тодорхой болов бололтой. Монголын хуулийг шүүж, дээрээ хөх тэнгэрээс өөр “шүүгч”-гүй Үндсэн хуулийн цэц улсаа хорлох шийдвэрийг яагаад гаргасныг учир мэдэх хүмүүс гадарлаж, ул суурьтайгаар нь хэлээд өглөө. Татвараас зугтаж болно. Гэхдээ үнэнээс зугтаад хаа хүрэх бол?!

 

Б.ПҮРЭВДОРЖ: ХУУЛИЙН ТӨСӨЛДӨӨ АМНАТ-ИЙГ ДАВХАРДУУЛЖ АВАХГҮЙ БАЙХ ЗАРЧМЫГ БАРИНА

​​​​​​Эх сурвалж: Өдрийн сонин

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Энийг бол би ингэж харж болох л байна: 1. Энэ Хуулийг захиалагч хэн бэ. 2. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар юмуу эсвэл Ашигт малтмал орсон бүтээгдэхүүнээс авах татвар юм уу. 3. Газрын гүнд байсан ашигт малтмалыг гаргасан дараа үйлдвэрийн дамжлагаар оруулаад гарсан зүйлийг юу гэж нэрлэх вэ. 4. Монголын ганц хоёр компани өөрийн хөрөнгөөр жижгэвтэр баяжуулах үйлдвэр бариад ашигт малтмалд нэмүү өртөг шингээгээд бүтээгдэхүүн болгоод зах зээлд борлуулж эхэлсэн нь хэн гуайнх нь уурыг хүргэх болов. 5. Монгол улёын Засгийн газар УБ хотыг шахмал түлшээр хангахаар Энержи ресурс Компаниас үнэгүй нүүрс авсан гэсэн Энэ үнэгүй нүүрсний оронд АМНАТ-н хуульд өөрчлөлт оруулж өгч байгаа юм биш биз. Хүрэлбаатар Нямдорж гээд засгийн газарт олон хүн энэ Компанитай хамааралтай гэж хардагддаг шүү дээ..
2019-11-07
Irgen:
Zi Jenco2g uls turuus zailuulx xrgtei. Zi turiin umchiin xorooni darga bx yes ulsiin nertei tomooxon uildveruud ,barilga bguulmjuud "XUVICHLAGDSAN"iig ard tumen martaagui bizde.Iim luivrr xuljij bayjtsgaasan da ardchilliinxan.
2019-11-06
Иргэн:
Пээ даанч дээ
2019-11-06
ZOCHIN:
Zi, Jenko hoyor gej saihan hutguuruud bainaa. Uh-n esreg ajilsan shaltgaanaar ogtsruulah heregtei, ene 2 malyg!!!
2019-11-06
Монголын телее ажилладагуй нехдууд байхад монгол яаж хегжих вэ ард тумэн л ядуурч байна даа
2019-11-06
зочин:
Боловсруулдаг гээд огт АМНАТ төлдөггүй юм энэ дэлхийн хаана ч байхгүй, уут мөнгө хараад улсаар тоглож болохгүй ээ, ЗИ гуай. Төлбөрийн хувийг бууруулдаг боловч борлуулалтын үнэ өндөр тул төсвийн орлогын бүрдэлтэнд чухал нөлөөтэй, нөгөө талаар энэ баялаг өөрөө төрийн өмч, ард түмний хөрөнгө тул боловсруулалт хийдэг юм гээд хэдхэн нөхдөд түмний өмчийг зүгээр идүүлдэггүй юм аа. Экспортонд эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргаж чадвал НӨАТ "0" -тай, боловсруулах зардалд төлсөн бүх НӨАТ-аа буцаагаад авах боломжтой. АМНАТ бол НӨАТ биш, төр өмчөө ашиглуулсаны төлөө авдаг төлбөр.
2019-11-06
Bolor:
Odbayarmaa shorondooo or
2019-11-06