Татварын багц хуулийн шинэчлэлийг дагалдан гарах татварын харилцааг зохицуулсан журмуудын хэлэлцүүлэг эхэллээ. Татварын ерөнхий газраас 44 журам боловсруулан батлуулахаар ажиллаж байгаагаас есөн журам нь дотогшоо чиглэсэн, 35 журам нь гадагшаа чиглэсэн харилцааг зохицуулах юм. Татвар төлөгчид журмын төслүүдтэй танилцан, санал боловсруулах хугацаа олгох зорилгоор гадагшаа чиглэсэн 35 журмыг хоёр үе шаттайгаар хэлэлцүүлнэ. Эхний ээлжинд татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдуулалт, тайлагнал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, татвар хураалт, буцаан олголттой холбоотой нийт 14 журмыг төслийг 10 дугаар сарын 21-ээс олон нийтэд танилцуулж, 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хэлэлцүүлэг эхэлнэ.
Харин хоёр дахь ээлжийн олон улсын татвар, татварын хяналт шалгалт, татварын ногдуулалт, тайлагнал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, өр барагдуулахтай холбоотой 21 журмыг төслийн 10 дугаар сарын 29-ны өдрөөс танилцуулж, 11 дүгээр сарын 18-ээс олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах ажил эхэлнэ.
Татвар төлөгч аж ахуйн нэгж, холбоод, клубуудын хүсэлтээр хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авах боломжтой.
Хэлэлцүүлгийг 11 дүгээр сардаа зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан үр дүнг олон нийтэд танилцуулна.
Журмын төслүүдийг www.mta.mn сайтын “Журмын хэлэлцүүлэг” цэсэнд байршуулсан бөгөөд та төслүүдтэй танилцан
1. Juram@mta.gov.mn эмайл хаяг
2. Монголын татварын алба фэйсбүүк хуудас @ MongolianTaxationPage
3. Монголын Татварын Алба твиттер хуудас
4. 1800-1288 лавлах утсаар дамжуулан саналаа ирүүлэх боломжтой.
Нэгдүгээр ээлжийн хэлэлцүүлгийн хуваарь
Хоёрдугаар ээлжийн хэлэлцүүлгийн хуваарь
Уншиж байна |