Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
“Хэмнэе, хуримтлуулъя” уриан дор Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэж байна
2019-10-31

Хуримтлалтай байх нь яагаад чухал болохыг хүн бүрт сануулах гэж жил бүрийн энэ өдөр дэлхий даяар хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Манай улс энэхүү санаачилгад гурван жилийн өмнөөс нэгдсэн бөгөөд Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран “Хариуцлагатай харилцагч, хариуцлагатай банк” аяны дор арилжааны банкуудтай хамтран “Хэмнэе, хуримтлуулъя” уриатайгаар энэ өдрийг тэмдэглэж байна.

 

 

Дэлхийн хуримтлалын өдөр нь хүүхэд залуучууд болон иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгээ төлөвлөгөөтэй удирдах, зөв дадалд сургахад чиглэдэг. Тэр ч үүднээс улс орон бүрт банк санхүүгийн байгууллагууд харилцагчдынхаа санхүүгийн боловсролд зориулсан сургалт, аян, кампанит ажил, сонирхолтой арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. 

 

 

ХААН Банкны хувьд олон нийт, харилцагчид, хүүхэд багачуудын санхүүгийн боловсролд зориулсан цөөнгүй төсөл хөтөлбөр, санаачилгууд хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал,  өнгөрсөн жил Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан “Ирээдүй” хүүхдэд зориулсан санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрөө албан ёсоор нээж байв. Хөтөлбөрийн хүрээнд улс орон даяар нийт 4,300 гаруй хүүхдэд санхүүгийн боловсрол олгох сургалт зохион байгуулаад байна. Мөн 35 хүртэлх насны залууст зориулсан “Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрийг санаачлан энэ жил амжилттай хэрэгжүүлсэн билээ. Уг хөтөлбөрт салбар бүртээ манлайлж яваа 30 шилдэг оролцогч хамрагдсан бөгөөд хөтөлбөрөөс сурч мэдсэн зүйлээ тэд 1,300-гаад хүнд зааж сурган, бусдад санхүүгийн боловсрол олгосноороо онцлог юм.

 

 

Дэлхийн хуримтлалын өдрийн хүрээнд Монголын хүүхдийн ордонд өнөөдөр 15:00 цаг хүртэл нээлттэй өдөрлөг болох тул та бүхэн бяцхан үрсээ дагуулан ирж хүүхдийнхээ ирээдүйн санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулаарай. Уламжлал ёсоор ХААН Банкны хэсэгт зочилсон бяцхан харилцагчдадаа бид хадгаламж нээж өгч, гарын бэлэг өгнө. Мөн сонирхолтой олон сюрприз таныг хүлээж байгааг бас дуулгая.

 

Дашрамд дурдахад, Дэлхийн хуримтлалын өдрийг 140 гаруй улс орон ач холбогдол өгч, ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн бөгөөд Монгол Улс хуримтлалын үндэсний бэлгэ тэмдгээр ачаа тэгнэсэн тэмээг дүрслэн илэрхийлэх болсон  билээ.

 

 

Хүсэл мөрөөдөл хадгалахаас эхэлнэ...

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Mongold hadgalamjiig demjij bga gants ch bodlogo alga daa. Yahav arai gej inflation rate ee l davj bh shig baina. Getel zeeliin huu buuruulna. Tegeeed hadgalamjiin daatgaliig 20 say r l hyazgaarladag. Eniigee nemeh heregtei.
2019-10-31