Монголын волейболын холбооны 18 дахь удаагийн Үндэсний дээд лигийн тэмцээн маргааш эхлэх гэж байна. Үндэсний дээд лигийн тэмцээн 2011 оноос хойш найман жил тасраад ийнхүү эргэн сэргэж байгаа юм. Тэмцээнд “Алтайн барс”, “Эрчим”, “Тэнүүн Огоо”, “Хасу Мегастарс”, “Хос бар”, “Уурхайчин” клуб болон Булган Волейболын Холбооны зэрэг долоон эрэгтэй баг оролцох бол эмэгтэйчүүдийн зургаан баг мэдүүлгээ өгчээ.
Үүнд: “Тэнүүн Огоо”, “Enacoree Monty”, “Хобби Эйс”, “Хилчин-Алтайн барс”, “Уурхайчин” клубүүд, Дархан станцын баг.
Үндэсний дээд лигийн тэмцээн “Хасумегаватт” ХХК-ийн "Эко спорт цогцолбор"-т арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлэн явагдах болно.
Ц.Ганбат
Уншиж байна |