Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Ираны жүдочид “Токио-2020”-д барилдах эрхгүй
2019-10-23



Наймдугаар сарын сүүлчээр Токиод болсон жүдогийн ДАШТ-д Иран улсаас ганцхан бөх ирж оролцсон нь 2018 оны дэлхийн аварга Саид Моллаи байв. 81 кг-ийн жинд дэлхийн аваргаа хамгаалахаар ирсэн тэрбээр эхний даваануудад хялбархан ялсаар хагас шигшээд Израилийн С.Мукитай оноолт таарав. Энэ үед Ираны спортын тэргүүн дэд сайд, Ираны олимпийн хорооны ерөнхийлөгч нар түүн рүү холбогдож Израилийн бөхтэй барилдахгүй байхыг шаарджээ. Тэр ч байтугай түүний гэр бүлд аюул тулгарч магадгүй хэмээн сүрдүүлсэн байна.


Ийнхүү сэтгэлзүйн хүнд цохилт амссан Моллаи дараагийн барилдаанууддаа ялж чадаагүй юм. Улмаар эх орондоо очихгүйгээр шийдэж, Герман улс руу улс төрийн орогнол хүсч дүрвэсэн билээ.


Энэхүү асуудалд Олон улсын жүдогийн холбоо анхаарал хандуулж, Ёс зүйн комисс ажиллуулсан бөгөөд тус комиссын шийдвэр өчигдөр гарлаа. Ингэснээр Израилийн өрсөлдөгчидтэй учраа таарсан тохиолдолд барилдах амлалт өгөх хүртэл Ираны жүдочдийг уралдаан тэмцээнд оролцуулахгүй шийтгэл оноосноо зарлав. Ираны жүдочид ийнхүү “Токио-2020” олимпийг өнжиж болзошгүй байдалд орлоо.



Албан ёсны мэдээллийг эндээс үзэж болно.


Ираны засаг захиргаа хэзээнээсээ Израилийг тусгаар улс хэмээн үздэггүй бөгөөд Ираны олон олон тамирчид Израилийн өрсөлдөгчидтэй оноолт таарвал хүч үзэхээс татгалзсаар ирсэн түүхтэй. Өнөөгийн Ираны жүдогийн холбооны ерөнхийлөгч, дэлхийн хошой аварга Араш Миресмаили хүртэл 2004 оны олимпоор ийнхүү татгалзсаныхаа хүчинд төр засгийнхаа хайр ивээлийг хүртэж, олимпийн аваргуудтай дүйхүйц 125 мянган ам.долларын шагналыг хүртэж байжээ.



Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин