Аравдугаар сарын 24-26-нд Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдах Абу-Даби их дуулга тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг тэргүүтэй манай бөхчүүд зодоглоно. Абу-Дабигийн их дуулгын аваргууд 5000 ам.доллар халааслах бол мөнгөн медальтан 3000, хүрэл медальтан 1500 ам.долларын шагнал хүртэх юм.
Түүнчлэн түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулж, үзүүрлэвэл 700, хүрэл медальтан 500 оноо авах юм. Энэ удаад Абу-Даби хотноо Монголын багийг саяхан ҮШБ-ийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон Халиуны Болдбаатар ахлан оролцоно. Тэрбээр туслах дасгалжуулагч Ч.Болдбаатарын хамт бөхчүүдээ удирдах бөгөөд шигшээг ахлан ажиллаж эхэлснээсээ хойш анхны тэмцээндээ оролцох гэж байна.
Абу-Дабид зодоглох Монгол Улсын шигшээ баг:
Эмэгтэй 48 кг: М.Уранцэцэг (ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин), Г.Наранцэцэг
52 кг: Б.Хорлоодой 63 кг: Б.Ганхайч 70 кг: Ц.Батцэцэг
-78 кг: О.Мөнхцэцэг Эрэгтэй 60 кг: Э.Ариунболд, Л.Өнөболд
66 кг: Г.Хэрлэн, Ё.Басхүү
73 кг: Г.Одбаяр (ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин), Ц.Цогтбаатар
81 кг: О.Ууганбаатар 90 кг: Г.Алтанбагана -100 кг: Л.Отгонбаатар (ДАШТ-ий хүрэл медальт)
+100 кг: О.Цэцэнцэнгэл
Ц.Ганбат
Уншиж байна |