Дэлхийн цэргийн спортын VII наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр БНХАУ-ын Үханьд эхэлж, 2014 оны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 57 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр “World Military Games”-т үзүүрлэсэн чөлөөт бөхийн хоёр дахь тамирчин болж байна.
Түүнээс өмнө ОУХМ Д.Хүдэрбулга “Мунгён-2015”-аас 97 кг-д мөнгөн медалийн эзэн болж байв. Чимэдээ гавьяат Үханьд шөвгийн наймд Польшийн К.Кравчукийг 4:2-оор, хагас шигшээд Беларусийн К.Ханчарыг цэвэр ялаад, алтан медалийн төлөөх барилдаанд цэргийн дэлхийн аварга, эзэн орны Ли Хуид 3:6-гаар ялагдлаа. Өнөөдөр 53 кг-д хүч үзсэн ОУХМ Б.Болор-Эрдэнэ хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын М.Дадашевад 6:12-оор ялагдлаа.
Өнөөдөр тус наадмын 68 кг-д ОУХМ Э.Даваанасан, 76 кг-д ОУХМ Г.Ариунжаргал нар хүч үзнэ.
М.Бүүвэй
Уншиж байна |