Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
О.Үйтүмэн хүрэл медалийн барилдаанд 10:10 оноогоор ялагдав
2019-10-22

 

Өмнөд хөршийн Үхань хотноо Дэлхийн цэргийнхний VII наадам үргэлжлэн явагдсаар байна. Өчигдөр тус наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэлж, ОХУ-ын бөхчүүд (Г.Рашидов, Х.Цаболов, А.Найфонов) гурван алтан медаль хүртлээ. Манай бөхчүүдээс 65 кг-д ОУХМ Б.Батмагнай Румыний бөхөд 6:9 оноогоор ялагдсан бол 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран Сенегалын бөхийг ялж, БНСУ-ын бөхөд 2:2 буюу сүүлчийн оноогоор ялагдав. Харин 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн медалийн төлөө шалгаран барилдав. Тэрбээр эхлээд Польш, Унгарын бөхчүүдийг ялаад хагас шигшээд Германы А.Дударовт 1:4 оноогоор ялагджээ. Ингээд хүрэл медалийн төлөө барилдаад Армений бөхөд 10:10 буюу бүхэл оноогоор ялагдсан байна.

 

Ц.ГанбатО.Үйтүмэн хүрэл медалийн барилдаанд 10:10 оноогоор ялагдав Өмнөд хөршийн Үхань хотноо Дэлхийн цэргийнхний VII наадам үргэлжлэн явагдсаар байна. Өчигдөр тус наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэлж, ОХУ-ын бөхчүүд (Г.Рашидов, Х.Цаболов, А.Найфонов) гурван алтан медаль хүртлээ.

 

Манай бөхчүүдээс 65 кг-д ОУХМ Б.Батмагнай Румыний бөхөд 6:9 оноогоор ялагдсан бол 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран Сенегалын бөхийг ялж, БНСУ-ын бөхөд 2:2 буюу сүүлчийн оноогоор ялагдав. Харин 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн медалийн төлөө шалгаран барилдав. Тэрбээр эхлээд Польш, Унгарын бөхчүүдийг ялаад хагас шигшээд Германы А.Дударовт 1:4 оноогоор ялагджээ. Ингээд хүрэл медалийн төлөө барилдаад Армений бөхөд 10:10 буюу бүхэл оноогоор ялагдсан байна.

 

Дэлхийн цэргийнхний наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин