Магнус Карлсен, Фабиано Каруана, Вишванатан Ананд тэргүүтэй 133 олон улсын их мастер оролцсон швейцар системийн хамгийн хүчтэй "FIDE Chess.com Grand Swiss 2019” тэмцээн Английн Дуглас хотноо 12 хоногийн турш үргэлжлэн өчигдөр дүнгээ гаргажээ.
Тус тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул нийт 11 өрөг тоглосноос 2 хожиж, 6 тэнцэж, 3 хожигдож, 5 оноотойгоор эмэгтэйчүүд дундаа гуравдугаар байр эзэллээ. Мөн олон улсын чансаагаа 23-аар ахиулсан байна.
Түүний 11 учраагийн ес нь 2600-гаас дээш чансаатай гээд бодохоор маш өндөр зэрэглэлийн тэмцээн болсон нь тодорхой харагдана.
Ц.Ганбат
Уншиж байна |