Голландын Бейлен хотноо болж буй түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн рапид тоглолтын төрөлд манай даамчин, Дэлхийн даамын холбооны мастер цолтой Н.Мөнхтуяа мөнгөн медаль хүртлээ.
Голланд улсад ажиллаж, амьдардаг тэрбээр 7 тойрог тоглохдоо 3 хожиж, 4 тэнцжээ. Ийнхүү 2019 онд Монголын даамчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр ч медаль хүртээд байна.
Үүнээс өмнө наймдугаар сард Польш улсад зохиогсдон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-ээс спортын мастер М.Хишигбаяр алтан медаль хүртсэн билээ.
Эх сурвалж: Монголын Даамын Холбоо
Уншиж байна |