Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Спортын клубууд магадлан итгэмжлэгдэж эхэллээ
2019-10-18

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/621 тоот тушаалаар Спортын клубыг магадлан итгэмжлэхэд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан “Голден Жим” фитнес клубын нэгдүгээр салбар болон “Соёл” фитнес клубыг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд магадлан итгэмжилж, батламж олгоод байна.

 

 

Спортын клубуудыг магадлан итгэмжлэснээр стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн багш, дасгалжуулагч, арга зүйчээр өөрийн биеийн онцлогт тохирсон фитнесийн хөтөлбөрөөр иргэд хичээллэх боломж нээгдэж байгаа юм. Мөн магадлан итгэмжлэгдсэн спортын клубт хичээллэснээр иргэдэд эрүүл мэндийн даатгалаас урамшуулал үзүүлэх журмын дагуу хөнгөлөлт эдлэх боломж нээгдэх юм.

 

Спортын клубуудын магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг магадлан итгэмжлэгч байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар хүлээн авч байна.

 

Манай улсад 300 гаруй спортын клуб үйл ажиллагаа явуулж байна.

Shuud.mn
Сонин хачин