Цаг агаарын хэт халуунаас шалтгаалж “Токио-2020” олимпийн наадмын гадна талбайн марафон гүйлт, спорт алхаа зэрэг тэмцээнийг өөр хотод явуулахаар Олон улсын олимпийн хороо шийдвэрлэжээ. Ингэхдээ Токиогоос 800 км-ийн хол орших Хоккайдо арлын Саппоро хотыг сонгосон бөгөөд урьдчилсан таамаглалаар Саппород Токиогоос 6-7 хэмээр бага байх юм. Саппоро хот 1972 онд өвлийн олимпийн наадмыг зохион байгуулж байсан билээ.
Түүнчлэн дараах зарим өөрчлөлтийг хийхээр болов.
- Хөнгөн атлетикийн 5000 метрээс дээшхи зайн уралдааныг оройн цагаар явуулах
- Рэгбигийн өглөөний тоглолтуудыг 12:00 цагаас өмнө дуусгах
- Уулын дугуйн тэмцээнийг 15:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ.
Ц.Ганбат
Уншиж байна |