Арабын Бүгд Найрамдах Эмират улсын Фужайра хотод өчигдөр өндөрлөсөн боксын өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд “Хилчин” клубын тамирчин Төгсжаргалын Номин-Эрдэнэ 57 кг-ийн жинд түрүүллээ.
Т.Номин-Эрдэнэ “Хилчин” клубын дасгалжуулагч, спортын мастер Ж.Еркиний шавь юм. Тэрбээр өсвөрийн Азийн аварга цол хүртсэн Монголын анхны эмэгтэй боксчин болж байна. Тус тэмцээнд оролцож буй бусад тамирчдаас хөвгүүдийн 63 кг-д Ч.Элбэг, охидын 48 кг-д Д.Номин-Эрдэнэ нар тус тус хүрэл медаль хүртлээ.
Сонирхолтой нь тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцсон дөрвөн эмэгтэй тамирчны гурав нь Номин-Эрдэнэ нэртэй амьдаа нар юм.
М.Бүүвэй
Уншиж байна |