Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатарын санаачилгаар жүдо бөхийн “Мон-Алтиус Цагаанбаатар Академи” нь үйл ажиллагаагаа эхлүүлж сургалт бэлтгэлийг амжилттай явуулж байна. Хүүхдийн бэлтгэл хийх стандартад нийцсэн, цэвэр аюулгүй орчинг бүрдүүлэхэд туслаж дэмжсэн, хамтран ажилласан олон түмний буянд энэхүү ажил эхэлжээ.
Монголын ирээдүйн олимп дэлхийн аварга жүдочид тус заалнаас төрөн гарна гэдэгт Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар итгэлтэй байна.
Дашрамд хэлэхэд академийн бүртгэл дуусч бэлтгэл нэгэнт эхэлсэн учир та бүхэн үр хүүхдүүдээ тус академид өгөхийг хүсч байгаа бол дараагийн элсэлт хүртэл түр хүлээх нь ээ.
Дараагийн элсэлтийг 2010 оны эхээр авахаар төлөвлөж, заал танхимын багтаамжаас хамаарч элсэгчдийн тоог тогтоох юм байна.
Ц.Ганбат
Уншиж байна |