Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Сагсан бөмбөгчид шөвгийн наймд Хятадын багтай таарлаа
2019-10-16

Doha 2019 World Beach Games буюу Дэлхийн элсний спортын наадам Катарын нийслэл Дохад өнөөдөр өндөрлөнө.

 

Тус наадамд Монгол Улсаас зөвхөн 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр эрэгтэй, эмэгтэй баг тамирчид эрхээ авч оролцож байгаа билээ. Өчигдөр Украины багтай тэнцүүхэн өрсөлдөж 15:17 оноогоор хожигдсон ч Монголын эрэгтэй баг хэсэгтээ хоёрдугаар байр эзлэн шөвгийн наймд шалгарлаа.

 

 

Тэд өмнө нь Иорданы багийг 21:10, Намибийн багийг 21:12 оноогоор хожоод байсан юм. Манай залуус шөвгийн наймд өнөөдөр орон нутгийн 17:00 цагаас БНХАУ-ын багтай тоглохоор болжээ. Энэ тоглолтод ялж байж цаашид медалийн төлөө тоглох боломж нээгдэх учиртай. Монгол Улсын эмэгтэй баг тамирчид хүн дутуу үлдсэн ч урьдчилсан шатны сүүлчийн учраа Нидерландтай өрсөлдөж 5:21 оноогоор хожигдов. Манай тоглогч М.Цэрэнлхамын шагайны гэмтэл сэдэрч тоглолтод оролцох боломжгүй байгаа юм.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин