Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Монголын үндэсний шигшээ баг юу чаддагаа харуулах болно
2019-10-14

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсэгт ѳрсѳлдѳж буй Монголын шигшээ баг дѳрѳв дэх тоглолтоо Киргизийн эсрэг хийхэд бэлэн болоод байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Өнөөдөр тоглолтын өмнө техникийн зөвлөгөөн болон хэвлэлийн бага хурал амжилттай болж өнгөрлөө. Киргизийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Александр Крестинин: " Бидний гол зорилго хожил авах. Олон гоолын зөрүүгээр хожих үгүй нь тийм ч чухал биш. Монголын шигшээ баг талбайдаа тун хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг санагдсан. Тиймээс бид байж болох хамгийн хүчтэй бүрэлдэхүүнээ гаргана" хэмээн ярилаа.

 

Харин Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс: "Японтой тоглосноос өөр тоглолт үзүүлнэ. Японтой тоглоход ур чадварын зөрүү гарсан ч энэ удаад үгүй. 2017 онд Киргизийн багт 3:0-ээр хожигдоход 23-аас доош насны залуус тухайн тоглолтод оролцсон гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол үндэсний шигшээ баг. Юу чаддагаа харуулах болно." гэдгээ мэдэгдсэн юм.

 

Манай шигшээ багийн хувьд хэд хэдэн давуу тал байгаагийн эхнийх нь ѳѳрсдийн талбай, үнэнч хѳгжѳѳн дэмжигчид. Мөн хуудасны улмаас Японтой хийсэн тоглолтыг ѳнжсѳн С.Ганхуяг энэ тоглолтод оролцох боломжтой. Киргизийн багаас оноо авч чадвал Монголын шигшээ баг 11-р сарын 19-нд Мьянмарын талбайд давуу талтай зочилно.

 

Монгол - Киргизийн тоглолт 10-р сарын 15-нд 16:00 цагт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болно.

 

Эх сурвалж: МХБХ

Shuud.mn
Сонин хачин
Зүчи:
Амжилт
2019-10-15