Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ энэ сарын 12-13-нд Японы Осака хотноо болж, Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын начин Б.Цэдэнсодном тэргүүтэй манай бөхчүүд зодоглов. Тэмцээний үнэмлэхүй жинд аварга Н.Батсуурь барилдсан бөгөөд шувтаргын барилдаанд Японы бөхийг ялснаар дэлхийн аварга цолд хүрчээ. -100 кг-ийн жинд барилдсан сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга, аймгийн харцага Б.Бадрал дахин алтан медаль хүртсэнээр дэлхийн хошой аварга боллоо.
Түүнчлэн залуучуудын ангиллын +100 кг-д Н.Очирсайхан, үнэмлэхүй жинд Б.Мөнх-Идэр нар хүрэл медаль хүртэв. Тэдний хувьд мөн багийн төрөлд барилдсан бөгөөд багаараа мөнгөн медалийн эзэн болсон байна. Мөн эмэгтэйчүүдийн +80 кг-д Н.Золжаргал, үнэмлэхүй жинд Н.Түвшинжаргал нар хүрэл медаль, нийтдээ Монголын баг хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн бахдам амжилттайгаар ДАШТ-ийг өндөрлүүлжээ.
М.Бүүвэй
Уншиж байна |