Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
FIBA: Дэлхийн гранприд Азиас анх удаа Монголын баг түрүүлсэн
2019-10-11

3х3 сагсан бөмбөгөөр Монголчуудын амжилтыг олон улсад шагшиж байна

 

Өнгөрөгч 10-р сарын 5, 6нд Өмнөд Солонгосын Чежү хотод болсон 3Х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Гранпри тэмцээнд Монголын УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ баг түрүүлсэн нь Ази тивийн анхны аварга баг болж түүхийн шинэ хуудсыг нээсэн.Энэ талаар Олон улсын сагсан бөмбөгийн дээд байгууллага FIBA-гаас өөрийн вэб хуудсандаа онцлон бичсэн байна.

 

 

3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн хамгийн том дэвжээнд Улаанбаатар ММС Энержи баг бүтэн гурван жил өрсөлдсөний эцэст анхны аваргаа авсан нь энэ юм.

 

Дэлхийн Их Дуулга буюу  World Tour тэмцээнд оролцох эрх олгодог Дэлхийн гранпри тэмцээнийг FIBA (Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо) 2013 оноос хойш мэргэжлийн багуудын дунд зохион байгуулж эхэлсэн.

 

Улаанбаатар ММС Энержи баг өнгөрсөн 8, 9-р саруудад БНСУ-д болсон Инже Гранпри болон Филиппинд болсон Манила Дэлхийн Гранприд гуравдугаар байранд орсон. Улмаар сагсны эх орон гэгддэг АНУ-ын Лос Анжелесын Их Дуулгын хагас шигшээд шалгарсан юм.


 

Ирэх 11-р сарын 1-ний өдөр FIBA 3X3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрлөөр олимпийн наадамд оролцох эхний дөрвөн орны нэрсийг зарлах юм.

 

Монголын Улаанбаатар ММС Энержи багийн хувьд Токио 2020 олимпын эрх авах маш өндөр магадлалтай явж байгаа билээ.

 

Shuud.mn
Сонин хачин