Иран улсын эмэгтэйчүүд 1979 оноос хойш анх удаагаа цэнгэлдэхэд ирж, хөлбөмбөг үзэх эрхтэй боллоо. Өмнө нь шашны хатуу номлолоос шалтгаалан тэднийг цэнгэлдэхэд тоглолт үзэхийг хориглодог байсан юм. 2018 оны ДАШТ-ий үеэр хөгжөөн дэмжигчдийн барьсан "NoBan4Women” баннер нийт хөлбөмбөг сонирхогчдод төдийгүй ФИФА-гийн сонорт хүрч үр дүнтэй болжээ.
Чилийсэн 40 жилийн дараа шигшээ багаа дэмжихээр ирсэн бүсгүйчүүддээ Ираны шигшээ баг гайхалтай бэлэг барьж Камбожийн шигшээг 14:0-ээр бут ниргэсэн байна. Ираны хөлбөмбөгийн холбооноос эмэгтэйчүүдэд зориулж дөрвөн секторын 3000 тасалбар худалдаанд гаргасан бөгөөд хэдхэн цагийн дотор бүгд зарагджээ.
Ц.Ганбат
Уншиж байна |