ОХУ-ын Улаан-Үд хотноо болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Манай долоон тамирчнаас ганцаараа шөвгийн наймд үлдсэн, 60 кг-ийн жингийн тамирчин М.Намуун өчигдөр хүрэл медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Ван Цүнтэй тулалдаж 0:5-аар ялагдав. Тус тэмцээн аравдугаар сарын 13-нд өндөрлөх бөгөөд манай улсаас Үндэсний эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч М.Буянжаргал, Л.Энхбаяр, багийн эмч Э.Энхбаяр нараар ахлуулсан 7 тамирчин оролцлоо.
Эмэгтэй боксчид “Токио-2020” олимпийн наадамд 51 кг, 57 кг, 60 кг, 69 кг, 75 кг гэсэн таван жинд өрсөлдөх бөгөөд олимпийн эрхийг 2020 оны хоёрдугаар сард БНХАУ-ын Үханьд болох Ази-Австрали тивийнхний тэмцээн, тавдугаар сард Парист болох Дэлхийн тэмцээнээс хүртэх юм.
Ц.Ганбат
Уншиж байна |