Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Дэлхийн шилдэг багтай анх удаагаа тоглов
2019-10-11

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсэгт өрсөлдөж буй Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр хэсгийнхээ хамгийн хүчтэй баг, дэлхийн чансааны 31-д бичигдэж байгаа Японы багтай хүч үзлээ.

 

Европын топ таван лигт тоглодог шилдэг тоглогчдоос бүрдсэн Японы шигшээ багтай нүүр тулсан манай залуус минут, секунд бүрийг үр дүнтэй, анхааралтай, хичээл зүтгэлтэйгээр өнгөрүүлж, эх орныхоо төлөө чадах бүхнээ хийв. Тоглолтын эхний үед Японы шигшээ баг дөрвөн гоол оруулсан бол сүүлчийн хагаст манай залуус шигүү хамгаалалтаа үргэлжлүүлж, хянуур тоглосны хүчинд нэмж хоёр гоол алдан үндсэн цагт 6:0-ээр хожигдлоо.

 

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг аравдугаар сарын 15-нд эх орондоо дэлхийн чансааны 97-р байрт бичигдэж байгаа Кыргызстантай тулж, үзэгч хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тэднээс оноо авахын төлөө байгаа бүхнээ дайчлан тоглоно.

 

Япон-Монгол 6:0 Гоол: Минамино 20 мин, Ёшида 24 мин, Нагатамо 30 мин, Нагай 38 мин, Эндо 55 мин, Камада 82 мин

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
хаха дэлхиин шилдэг гнээ ёооё элэг элэг больж үз наад самурай нар чинь азиин хэмжээнии л баг лда дэлхиин гж мэдэмхиирээд яанам бээ
2019-10-12