Чөлөөт бөхийн 23 хүртэлх насныхны ДАШТ аравдугаар сарын сүүлчээр Унгарын нийслэл Будапештэд болно. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчдыг сонгох сонгон шалгаруулах тэмцээн өчигдөр “Эко” спорт цогцолборт боллоо.
Тэмцээнд нийт 18 байгууллагын 126 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд З.Занабазар (Хилчин), 61 кг-д Ц.Чинзориг (Хангай хүчтэн), 65 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 70 кг-д Э.Тэмүүлэн (хоёул Хасу-Мегастарс), 74 кг-д Б.Бямбадорж (Алдар), 79 кг-д Д.Батзул (Хасу-Мегастарс), 86 кг-д Г.Ганхуяг (МУБИС), 92 кг-д Б.Билгүүн (Хасу-Мегастарс), 97 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 125 кг-д М.Лхагвагэрэл (Аварга), эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс), 53 кг-д Н.Анударь (Хилчин), 55 кг-д Б.Болортуяа (Женко), 57 кг-д Б.Хонгорзул (Баянхонгор), 59 кг-д П.Отгонбаяр (Женко), 62 кг-д Х.Болортуяа (Аврагч), 65 кг-д Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор), 68 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс), 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал (хоёул Алдар) жин тус бүртээ түрүүлж Будапештийн дэвжээнд зодоглох эрхтэй боллоо.
М.Бүүвэй
Уншиж байна |