ОХУ-ын Улаан-Үд хотноо болж буй сонирхогчдын боксын эмэгтэйтэйчүүдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай долоон тамирчнаас ганцаараа тэмцээнээ үргэлжлүүлж, 60 кг-ийн жинд хүч үзэж буй өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Намуун дөнгөж сая Узбекистаны боксчин Райкано Кодироватай тулалдан 4:1 (28-29, 27:30, 29:28, 27:30, 28:29) -ээр хожиж шөвгийн наймд шалгарлаа.
Тэрбээр маргааш буюу аравдугаар сарын 10-нд хүрэл медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Ван Цүнтэй тулалдах юм.
Ц.Энхтүвшин
Уншиж байна |