“Токио-2020” хөтөлбөрийн хүрээнд ЗГХА-Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц болон аймаг дүүргийн БТСХ-ны удирдлага, ажилтнууд Япон улсын Яизү хотод албан айлчлал хийлээ.
Хөтөлбөрийн дагуу Яизү хотын дарга Накано Хиромичи Монголын төлөөлөгчдийг хүлээж авч уулзлаа. Яизү хот нь Монголын чөлөөт бөх, пара тэквондо, пара хөнгөн атлетик, сагсан бөмбөгийн 3х3 гэсэн спортын төрлүүдтэй хамтран ажиллаж, ирэх жилийн олимпод оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг хангахад 2015 оноос эхлэн туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт пара тэквондогийн тамирчид Яизү хотод цугларалтанд очсон бол энэ удаад Биеийн тамир, спортын салбарын удирдах ажилтнууд сургалтанд хамрагджээ. Ирэх долоо хоногт пара хөнгөн атлетикийн тамирчдыг хүлээж авах юм.
Ц.Ганбат
Уншиж байна |