Өнөөдөр (2019.10.03) МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөв.
Уг хүсэлтийг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хэлэлцээд МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулахаар шийдвэрлэлээ. Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахтай холбоотой ээлжит бус гишүүдийн хурал зарлан хуралдуулах асуудлыг ойрын үед Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх болов.
Ц.Ганбат
Уншиж байна |