Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ ерөнхий нарийн бичгийн даргаараа өчигдөр Б.Ууганбаатарыг томилжээ.
Баасанжавын Ууганбаатар нь 1971 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод мэндэлж, 1989 онд нийслэлийн 45 дугаар сургууль, 1999 онд Их шавийн дээд сургуулийг багш-дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн аж. Тэрбээр 12 настайгаасаа жүдогоор хичээллэсэн бөгөөд өөрөө 2000-2007 онд "Аварга" дээд сургуульд жүдогийн дасгалжуулагчаар хүчин зүтгэсэн байна.
Улмаар Монгол-Лаосын Үндэсний олимпийн хороодын хамтын ажиллагааны гэрээний дагуу 2007-2011 онд Вьентьян хотноо тус улсын шигшээ багийн дасгалжуулагчаар үр бүтээлтэй ажиллаж байжээ. Б.Ууганбаатар нь мөн олон улсын шүүгч юм.
Тэрээр жүдогийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагчаар саяхан томилогдсон Х.Болдбаатар гавьяаттай дунд сургуулийн нэг ангийн найзууд билээ.
Ц.Ганбат
Уншиж байна |