Монголын тэквондогийн холбооны төлөөлөгчид саяхан Японы Ойта мужийн тэквондогийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.
Энэ өдрүүдэд Монголын тэквондогийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Ононгийн ахалсан төлөөлөгчид Япон улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд "Токио-2020" олимпийн наадмыг угтан хоёр талын тамирчид харилцан туршлага солилцож хамтарсан бэлтгэл, хоёр талын зохион байгуулах тэмцээнд тамирчдаа харилцан оролцуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Гэрээ байгуулахад тус холбооноос гадна Монгол Улсаас Японд суугаа элчин сайд Д.Батжаргал, Японы талаас Ойта мужийн дарга Кацүсада Хиросэ, Ойта мужийн тэквондогийн холбооны ерөнхийлөгч Нагано Осамү нар оролцлоо.
Ц.Ганбат
Уншиж байна |