Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
ХААН Банкны Контактлесс картаараа 50 хувийн хөнгөлөлт эдлээрэй
2019-10-02

ХААН Банкны Контактлесс картаа уншуулан “Өргөө”-д кино үзэхдээ 50 хувийн хөнгөлөлт эдлээрэй

 

 

ХААН Банк бүх төрлийн виза /visa/ картууддаа зайнаас уншуулах дэвшилтэт технологи нэвтрүүлэн, загварыг нь шинэчилж, харилцагчдадаа хүргэж эхэлсэн. Ингэснээр эх орондоо төдийгүй олон улсад төлбөр тооцоогоо илүү хялбараар хийх боломжийг бүрдүүлсэн билээ.

 

Шинэлэг үйлчилгээ нэвтрүүлсэнтэй холбогдуулан 10-р сарын турш дараах худалдаа үйлчилгээний байгууллагуудад ХААН Банкны контактлесс картаараа гүйлгээ хийгээд нэмэлт хөнгөлөлт эдлэх боломжийг харилцагчдадаа олгоод байна.

 

“Өргөө” кино театр:

 

“Өргөө” кино театрын Улаанбаатар хот болон орон нутгийн бүх салбараар үйлчлүүлэхдээ виза контактлесс картаа ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр зайнаас уншуулан тасалбар худалдаж авах бүртээ 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

 

“Номин” их дэлгүүр:

 

“Номин”-гийн сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ виза контактлесс картаа ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр зайнаас уншуулан худалдан авалт хийснээр үнийн дүнгийн таван хувийг буцаан авах боломжтой. Дээрх хугацаанд таны хийсэн худалдан авалтын буцаан олголтыг дараа сарын 27-ны өдрөөс өмнө таны ХААН Банкны дансанд урамшуулал болгон шилжүүлэх юм.

*Урамшууллын хугацаанд хийсэн худалан авалтад ногдох буцаан олголтын дээд хэмжээ 100,000 төгрөг байна. Урамшуулалд зөвхөн виза контактлесс карт хамрагдана.

 

Виза контактлесс картын тухай:

 

Виза контактлесс карт нь зайнаас уншигдах технологи бүхий карт бөгөөд карт уншигч ПОС машин дээр картыг биет холболт үүсгэлгүй зайнаас гүйлгээ хийх боломж олгодгоороо онцлогтой. Харилцагч та картаа ийнхүү зайнаас ашигласнаар картаа бусдад дамжуулах шаардлагагүй болж, мэдээллээ алдах эрсдэлээс сэргийлэх юм. Мөн цаг хугацаа хэмнэх давуу талтай.

 

Та зайнаас уншдаг Виза контактлесс карт шинээр захиалахыг хүсвэл интернэт банк, khanbank аппликэйшн ашиглан захиалга өгч болохоос гадна өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт хандаарай.

 

Контактлесс карт - Таны хором бүрийг хэмнэнэ

Shuud.mn
Сонин хачин