Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Армандо Торрес: "Оюутолгой"-н амжилт Монгол Улсын хөгжлийг дараагийн шатанд авчирна
2019-09-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулган “Дисковер Монголиа-2019” Шангри-Ла зочид буудалд өнөөдөр /2019.09.27/ эхэллээ.

 

Чуулганыг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нээсэн юм. Тэрбээр “Энэхүү үйл ажиллагаа нь нь Монгол Улсын геологи, уул уурхайн салбарын талаар бодит мэдээллийг хүргэдэг, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай яриа, хэлэлцээг өрнүүлэх боломж олгодог төр-хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны үр дүнтэй механизм нэгэнт болсон” гэдгийг онцоллоо.


Мөн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Уул уурхай салбар дахь төр хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Оюу толгой” төслийн явцын талаар илтгэл тавив.

 

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Бидний амжилт, бүтээж чадах зүйлс Монгол Улсын хөгжлийг дараагийн шатанд аваачихад чухал үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй юм” гэдгийг илтгэлийн үеэр хэлж байлаа.


 

Хөвсгөлөөс Эрдэнэт рүү 560 км авто зам барьж экспортын бүтээгдэхүүн тээвэрлэнэ

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хөвсгөлийн Овоотын ордоос нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж буй “Аспайр майнинг” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дэвид Полл “Овоотын баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн боллоо” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

 

Австралийн Хөрөнгий бирж /ASX/-д бүртгэлтэй Аспайр Майнинг Лимитед /AKM/ компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт 227 сая тонн коксжих нүүрсний нөөц бүхий Овоот ордыг түшиглэн “Овоотын баяжуулах үйлдвэр” дэд бүтэц, аж үйлдвэрийн бүтээн байгуулалт өрнүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

 

“Овоотын баяжуулах үйлдвэр” бүтээн байгуулалтын хүрээнд нийт хөрөнгө оруулалт 694 тэрбум төгрөг болох гэнэ. Бүтээн байгуулалтын эхний 10 жилд Аспайр Майнинг Лимитед компани Монгол Улсад нийт 2.3 их наяд төгрөгийн татвар, хураамж төлж, шууд бас шууд бус 1200 гаруй ажлын байр шинээр бий болгох төлөвтэй байгааг илтгэлд дурдлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Аспайр майнинг компанийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир “Дэлхийн зах зээлд гарч байгаа Монгол нүүрсний 17 хувь нь баяжуулсан нүүрс байдаг. Манай компани төслийн бүтээн байгуулалтын хүрээнд 694 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд хатуу хучилттай хүнд даацын 560 км авто зам тавьж, баяжуулсан нүүрс-эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээлд гаргана. Орон нутагт 1200 хүнийг тогтмол ажлын байраар хангаж, энэ тоог үе шаттайгаар нэмэгдүүлнэ” гэлээ.

 

Бүтээгдэхүүний тээвэрлэлтийг эхлүүлэхээс өмнө баяжуулах үйлдвэрээс Эрдэнэт хот хүртэл хүнд даацын хатуу хучилттай 560 км авто замыг барих аж. Могойн гол-Овоот-Эрдэнэт чиглэлд хатуу хучилттай автозам барьж, түүгээр экспортын зориулалттай өртөг шингэсэн бүтээгдэхүүн тээвэрлэн олон улсын зах зээлд борлуулахаар зэхэж буй юм байна.

 

“Дисковер Монголиа-2019” чуулганы сүүлийн хуралдаан “Монгол улсын хөгжлийг дэмжих нь” гэсэн сэдэв дор өрнөж байна.

 

Тус хуралдааны үеэр Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан “Нэгдсэн Ази хэмээх тодорхойлолт нь Монгол улсын хувьд ямар ач холбогдолтой вэ?” гэсэн сэдвээр илтгэл тавихаар болжээ. “Ковер Монголиа”-гийн үүсгэн байгуулагч Б.Мөнхдөл улстөрийн нөхцөл байдлын тухай илтгэл тавих аж. Уг хуралдааны хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УУХҮС-ийн дэргэдэх олон улсын зөвлөлийн дарга Камерон МакРей, Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жийн Паскаль Н.Нгану нар оролцож байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэхүү чуулганаар Уул уурхайн салбарынхан хариуцлагатай уул уурхайн төлөө хариуцлагатайгаар нэгдэж буйгаа илэрхийлж байлаа.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гадныхаар зевлех хийлгээд монголыг ямарч гаднын хун монголыг бодохгуй шуу дээ
2019-09-27
За зайлаа:
За зайлаа,муу хулгайчид,харийн олз хайсан тэнэмэлүүд
2019-09-27