Хүн бүрийн түүх харилцан адилгүй, өөр өөрийн урласан тэр л онцгой жимээр явж буй. Харин энд бидний онцолсон зургаан эрхмийн амьдралын сэжим ХААН Банктай хэрхэн холбогдсон бол?
Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэн Д.Дэлгэрмаа
- Би сумынхаа дунд сургуульд 25 дахь жилдээ бага ангийн багшаар ажиллаж байна. Зургаан жилийн өмнө амьдралдаа нэгэн цочир мэдээ сонссон нь савны хорт хавдрын онош байв. Тэр үед ХААН Банк сангаас хэрэгжүүлдэг “Хавдрын эсрэг үндэсний аян”-д азтай бас санамсаргүй тохиолдлоор хамрагдаж, энэ тухай мэдсэн. Эхэндээ гайхаж, балмагдсан ч алтан гартай эмч нарын буянаар өнөөдөр эрүүл саруул сайхан амьдарч байна.
Өвчнөө эрт илрүүлээгүй бол хүндрэх аюултай, юу болохыг мэдэхгүй шүү дээ. Хагалгааны дараа хэд хэдэн удаа үзлэгт орж дахиж үзүүлэх шаардлагагүй гэсэн хариу авсан. Ер нь бид эрүүл мэнддээ бага анхаардаг, тогтмол шинжилгээнд тэр бүр хамрагддаггүй шүү дээ. “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг санаачлагч ХААН Банк Сан болон хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг нар, нойр хоолгүй зүтгэдэг бурхан ухаантай эмч нарт гэр бүлд минь аз жаргал бэлэглэсэнд талархаж явдаг.
“Инфо групп” ХХК-ийн ерөнхий менежер А.Мягмар
-Яг үнэндээ би ХААН Банкны харилцагч болоод тийм ч их удаагүй байна. Аппликейшнийг нь ашигладаг. Ер нь эднийх их шинэлэг, цахим үйлчилгээ нь ашиглахад хялбар санагдсан. Учир нь шинэ үеийн залуус бидэнд цаг хугацаа юунаас ч илүү үнэтэй байдаг. Санхүүгийн гүйлгээ хийх, аливаа данс тооцоогоо хянахын тулд ажлын хажуугаар банк руу тэр болгон явна гэхэд хүндрэлтэй шүү дээ.
Ер нь харилцагчдаа сонсож ойлгон, түүнд нь тохируулж бизнесийн загвараа хөгжүүлнэ гэдэг тийм ч амар биш байх. Харин ХААН Банкны зүгээс энэ тал дээр соргог хандаж, тухай бүр үйлчилгээндээ шинэлэг содон зүйлс нэвтрүүлж байгаа нь сүүлийн үед их анхаарал татаж, таалагдаж байгаа.
“Могул ферм” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баярсүрэн
-Би тахианы аж ахуй эрхэлдэг. “Могул ферм” ХХК маань “Өег”, “Баялаг”, “Алтан” гэсэн гурван нэр төрлийн савлагаатай өндгийг нийслэлийн бүх сүлжээ дэлгүүрүүд, мөн зарим аймагт нийлүүлдэг. 2009 онд анх бизнесээ эхлэх үеэс л ХААН Банкны харилцагч болсон. Харин 2018 онд ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвийн сургалтад хамрагдаж, менежментийн зөвлөх үйлчилгээ авснаар арай өөр түвшинд хамтран ажиллаж байна. Менежментээ сайжруулах хэрэгцээ бидэнд байсан. Менежментийн мэргэшсэн компаниар оношлуулж, зөвлөх үйлчилгээ авснаар богино, дунд хугацааны стратегиа тодорхойлж, санхүүгийн төлөвлөлт, мөнгөн урсгалын тооцоогоо гаргаж, бизнесээ өргөжүүлэхээр ХААН Банкнаас үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжийн зээлийн судалгаа хийлгэж, эхнийхээ санхүүжилтийг аваад явж байна.
Бизнес хийнэ гэдэг томрохдоо биш, зөв хийх нь чухал байна. Зөв хийх гарц нь зөвлөх үйлчилгээ авч, сургалтанд хамрагдах гэж харж байна. Өмнө нь банк бол зээл олгодог байгууллага, аж ахуй эрхлэгч нар зээл аваад хүүтэй нь төлөх л үүрэг хүлээдэг байсан. Одоо банк дэргэдээ зөвлөх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, бизнес эрхлэгчдийг ойлгож, бизнес нь яавал илүү сайжрах вэ гэхчилэн бүх талаар дэмжлэг үзүүлж байна.
“Рэйнсторм дастконтрол” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал М.Төгөлдөр
-Би ХААН Банкны “Сигначур” картын дагалдах үйлчилгээнүүдийг тогтмол ашиглах дуртай. Тухайлбал, ХААН Лояалти аппликэйшнээр дамжуулан хөнгөлөлт, урамшуулал эдэлдэг. Яг миний үйлчлүүлэх дуртай ресторан, үйлчилгээний төвүүд энэ хөнгөлөлтийн хөтөлбөрт нэгдсэн байдагт маш их баяртай байдаг. Хамгийн сүүлд л гэхэд “Говь” брэндийн бүтээгдэхүүнээс худалдан авалт хийгээд 10 хувийн хөнгөлөлт эдэлсэн.
Мөн ХААН Банкны зүгээс “Сигначур” харилцагчдадаа санал болгодог, үйлдвэртэй танилцах аялалд цаг гарган оролцдог. Яагаад гэхээр бизнес эрхлэгч хүний хувьд аливаа шинэ санаа, бизнесийн түүхүүдээс суралцах нь маш чухал боломж олгодог юм. Үүн дээр нэмээд хэлэхэд “Сигначур” харилцагчид хамтдаа нэгдэж, сайн үйлсийн аян өрнүүлдэг нь нийгмийн идэвхтэй залуу хүний хувьд тун талархууштай арга хэмжээ санагддаг шүү.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Д.Баттогтох
-Би ХААН Банкны нэлээд эртний харилцагчдын нэг. Гачуурт тосгонд анх нүүж ирснээсээ хойш эндхийн ХААН Банкаар тогтмол үйлчлүүлж байна. Анх эндээс цалингаа авдаг байсан бол одоо тэтгэврээ авдаг болсон. Ингээд бодохоор мөнгө, санхүүтэй холбогдсон бүхий л харилцаа маань ХААН Банктай салшгүй холбоотой. Сүүлийн үед ХААН Банкны өнгө төрх, үйлчилгээ нь илүү сайжирч байгаа нь анзаарагддаг. 20 гаруй жил үйлчлүүлсэндээ ч тэр үү, эндхийн ажилтнуудыг андахгүй болсон. Үргэлж сайхан хандаж, настай хүмүүст тусалж дэмжин, шуурхай үйлчилгээ үзүүлдэг. Миний хувьд тэтгэврээ картаар авч эхэлдэг болсноос хойш заавал тооцооны төвд ирэлгүйгээр АТМ-ээс мөнгөө авч, энд тэнд дэлгүүр хоршоонд картаа уншуулж, банкны үйлчилгээг бүр ч илүү хурдан шуурхай, хялбар авдаг болоод байгаа.
Хувиараа үйлдвэрлэл эрхлэгч Н. Хишигжаргал
-Миний хувьд оюутан байхдаа анх ХААН Банкны харилцагч болсон. Харин өнөөдрөөс яг нэг жилийн өмнө хувийн бизнесээ эхлүүлснээр илүү өөр түвшинд хамтарч ажиллаж байна. Учир нь ХААН Банкнаас энэ онд хэрэгжүүлсэн “Санхүүгийн манлайлал хөтөлбөр”-т хамрагдсан нь бизнесээ эхлүүлэхэд минь маш их тус болж, хувийн санхүүгээ зохицуулах, хэрхэн хуримтлалтай болох зэрэг энгийн юм шиг мөртлөө өмнө нь олж анзаарч байгаагүй чухал зүйлсийг сургасан. Өмнө нь би олсон орлогоо ихэвчлэн үрээд дуусгадаг, ямар нэг хуримтлалгүй байсан. Хуримтлал үүсгэе гэж боддог ч яаж хуримтлуулахаа мэддэггүй байсан гэх үү дээ.
Би бойтог, монгол дээл урладаг. Онлайнаар борлуулалтаа хийдэг болохоор ХААН Банкны интернэт банк, мобайл банкны үйлчилгээг өдөр тутамдаа байнга ашигладаг. Ер нь онлайн худалдаа эрхлэгчдийн хувьд цаг хугацаа маш чухал. Тиймээс банкны үйлчилгээг шуурхай авах боломжтойгоос гадна олон төрлийн эрсдэлээс хамгаалж чаддаг гэж боддог шүү. Мөн орлого, зарлагын гүйлгээгээ өөрөө хяначихдаг нь маш том давуу тал олгодог. Товчоор хэлэхэд бизнесийн үйл ажиллагааг маань маш их хөнгөвчилж өгдөг. ХААН Банкны хамт олонд баярлалаа.
Банк санхүүгийн салбартаа манлайлагч ХААН Банк үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 28 дахь жилийнхээ намартай золгоод байна. Энэ олон жилийн хугацаанд үнэ цэнэтэй эрхэм харилцагчид та бүхнийхээ тус дэмжээр арвин түүх, амжилтыг хамтдаа бүтээгээд буй билээ.
ХААН Банк сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн салбарын шилдгийг шалгаруулдаг олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдийн анхааралд өртөж, шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараа улам сайжруулж, нийгэмд тустай олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгааг олон улс өндрөөр үнэлж байна.
2019 он гарсаар “Asiamoney” сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк”, “Шилдэг дижитал банк”-аар тус тус шалгаруулснаас гадна дэлхийн банк, санхүүгийн шилдгийг тодруулдаг FinanceAsia, GlobalFinance сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк”-аар өргөмжлөөд буй. Хамгийн сүүлд бид олон улсад нэр хүндтэй “Euromoney” сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк” шагналыг 10 дахь удаагаа хүртэж, зах зээлд тэргүүлэгч байр суурь, амжилтаа улам бататгалаа. 14 жилийн дотор 10 удаа ийнхүү шилдгээр тодорсон банк “Euromoney” сэтгүүлийн түүхэнд ховор юм. ХААН Банкны өнөөдрийн энэ бахдам амжилт нийт харилцагчид та бүхний хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн үр дүн юм. Амжилт бүрийг хамтдаа бүтээдэг эрхэм харилцагчид, түншүүд та бүхэндээ баярлалаа.