Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Б.Баярдаваа: Ирэх онд инфляцийг 8 хувьд тогтворжуулна
2019-09-27

 

Монголбанкнаас 2020 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан Монголбанкнаас мэдээлэл хийлээ. Энэ жилийн тухайд эдийн засгийн өсөлтийг 7 хувьтай байхаар тооцжээ. Эдийн засаг руу гарч байгаа зээлийн хэмжээ энэ жил 14 хувийн, ирэх жил 12-13 хувьтай байхаар төсөөлсөн байна.

 

Мах, бензин, түлшний үнэтэй холбоотойгоор инфляци сүүлийн хоёр жил савлагаатай байгаа. Ирэх жил ч энэ хэвээр үргэлжилнэ гэж үзжээ. Монголбанкны Газрын захирал Б.Баярдаваа:

 

-Ирэх жил манай улсын хувьд цэвэр зэсийн үнийг ирэх жил 6000 ам.доллар, алт 1410 ам.доллар, нефьт 64 ам.доллар байхаар төсөөллөө. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ нэрлэсэн дүнгээр 29.5 тэрбум ам.доллар байна. Энэ нь ДНБ-ий 224 хувьд тэнцэнэ. 2024 онд 19 тэрбум ам.долларыг төлнө. Гадаад өрийн төлөв байдал эдийн засагт дарамттай. Гадаадын өрийн төлбөрийг хийхдээ эдийн засгийн нөхцөлд хүндрэл учруулахгүй, дахин санхүүжилттэйгээр хийнэ гэж үзэж байгаа. 2020 оны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ олон улсын холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг тогтооно.  Төвбанкны гадаад өрийн хэмжээг бууруулна. Зээл олголтын зарчмыг олон улсын жишигт нийцүүлэх юм.

 

Мөнгөний бодлогын хүрээнд инфляцийг 2020 онд хүртэл 8 хувьд барьж, дунд хугацаанд 6 хувьд хүргэнэ. Хөрөнгө оруулалтын үр өгөөж ирэх жил эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Мега төслүүд хэрэгжсэнээр эдийн засагт эерэг нөлөөлөх үү?

 

-Тавантолгойд төмөр замын төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой “Эрдэнэс Монгол” ажиллаж байгаа. Хэрвээ гадаад санхүүжилтээр төсөл хэрэгжвэл үр өгөөжтэй байна. Гэхдээ 2020 оны суурь төсөөлөлдөө бид үүнийг оруулаагүй. Хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр одоогоор шийдэгдээгүй. Хэрвээ дотоод нөөц бололцоогоо ашиглавал эдийн засагт хүндрэлтэй.

 

-Гадаад валютын нөөц ямар байна вэ?

 

-Гадаад валютын нөөц 3.7 тэрбум ам.доллартай байна. Энэ нөөц зөвхөн Монголбанкны бодлого үйл ажиллагаанаас хамаарахгүй. Монгол Улс дэлхийн эдийн засагтай ямар байдлаар харилцаанд орж байгаагаас шалтгаална. Монгол Улс ямар хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт татаж байна, зээл авч байна гэдгээс шалтгаалдаг. Монголбанк дотоодын зах зээлээс алт худалдаж авах байдлаар нөөцөө нэмэгдүүлж байгаа.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene ih mundag zaluu bna lee. bid mergejliin humuusiig ugiig sonsoh heregtei .poprol muu yum avchirch bna shu
2019-09-27
Inflyaci:
Xoshnogoo zahirch chadahgui bj vmhii bugs chi Ireh ond 8 huvid barina gej ac n bdgiin gu.luguu!
2019-09-27
Zochin:
Irged zeeliin huug buuruulah huseltei bdag. Inflation rate iig 8 huviar tootsoj bga ni hir niitseh be. Yaj zohitsuulah gej baina.
2019-09-27