Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх Нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр Сүхбаатарын талбайд болж буй БСШУСЯ-ны “Нээлттэй өдөрлөг”-т Биеийн тамир, спортын салбарын 60 орчим байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.
Тодруулбал: Олимп, паралимпийн болон олимпийн бус төрлийн мэргэжлийн холбоод үзүүлэх тоглолт хийж, спорт сонирхогчдод гарын авлага тараах юм. Төв талбайд схем зургийн дагуу мэргэжлийн спортын холбоод тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, дэвжээ, ринг зэргийг байршуулж, олон нийтэд үйлчилнэ. Мөн Монголын шилдэг тамирчид өдөрлөгт оролцох тул тэдэнтэй хамт зураг авхуулах, яриа өрнүүлэх, зөвлөмж зөвлөгөө авах, дэргэдээс нь бэтгэл сургуулилтыг нь үзэх боломжтой.
М.Бүүвэй
Уншиж байна |