Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Монголын дөрвөн марафонч хурд сорих ДАШТ-ий сонирхолтой баримтууд 
2019-09-27

Хөнгөн атлетикийн 17 дахь удаагийн ДАШТ Катарын Доха хотноо өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаас эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Ц.Бямбажав, эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд ОУХМ Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нар оролцох юм. Тэд зохих болзлыг ханган биелүүлж байж ДАШТ-д оролцох эрхээ авчээ.

 

 

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн орон нутгийн 23:59 цагт (Улаанбаатарынхаар есдүгээр сарын 28-ны үүрийн 04:59 цагт) эхэлнэ. Марафон гүйлтийн төрөлд 69 тамирчин гараанд гарахаар мэдүүлгээ өгөөд байна. Харин эрэгтэй марафончдын уралдаан аравдугаар сарын 5-нд болох хуваарьтай.

 

Тус ДАШТ-ий зарим сонирхолтой баримтаас та бүхэнд хүргэе:

 

  • Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос тус ДАШТ-д оролцох 210 орны 1972 тамирчныг зарласны дунд 1054 эрэгтэй, 918 эмэгтэй тамирчин багтжээ. Хоёр жилийн өмнө Лондонд тодорсон 44 аваргын 37 нь Дохад цолоо хамгаалахаар ирж байна.

  • Хөнгөн атлетикийн ДАШТ-ий түүхэнд хамгийн өндөр цол гуншинтай тамирчин Аллисон Феликс медалийнхаа тоог дахин ахиулах боломжтой. АНУ-ын ойрын зайн гүйгч тэрээр ДАШТ-ий 16 (үүний дотор 11 алт, гурван мөнгөн, хоёр хүрэл) медальтай бөгөөд Дохад 4х400 метрийн буухиа төрөлд гүйх ажээ.

  • Испанийн спорт алхааны тамирчин, 1993 оны дэлхийн аварга Хесус Анхел Гарсия энд хоёр ч рекорд тогтоох магадлалтай. 49 настай тэрбээр маргааш 50 км-ийн зайд алхсанаар ДАШТ-ий түүхэнд хамгийн ахимаг насандаа оролцсон, мөн 13 дахь ДАШТ-дээ хурд сорьсон амжилтуудад хүрэх болно.

  • Оросын тамирчид дахиад л өөрийнхөө улсын далбаанд дор оролцож чадахгүй. Допингийн шалгалтад олон тамирчин нь бүдэрсний улмаас ийм шийтгэлийг тэдэнд хүлээлгэж байгаа билээ. ОХУ-ын 30 тамирчин Дохад очиж уралдах боловч зөвхөн хувийн дүнгээр өрсөлдөнө. Тэдний дунд өндрийн харайгч Мария Ласицкене, халхалттай гүйлтийн Сергей Шубенков зэрэг медаль хүртэх тамирчид бий.

  • АНУ-ын ойрын зайн гүйгч Крисчэн Коулмэн допингийн шалгалтын явцад буруу мэдээлэл өгснөөр эрхээ хасуулах шахжээ. Усайн Болтын дээд амжилтууд руу ойртох хамгийн боломжтой хүнээр нэрлэгдэж буй тэрбээр Дохад өөрийн үндсэн зай 100 метрт аваргалах магадлалтай.

  • Дохад агаарын температур 37 хэмээс буухгүй байна. Зарим үед 40 хэмд хүрч мэдэх учраас бүхий л уралдаан тэмцээнийг нар буусан хойно явуулж буй. Марафон гүйлт, спорт алхааг бүр шөнө дунд ч явуулахаар төлөвлөсөн. Урьд өмнө ямар ч спортын түүхэнд ийм тохиолдол гараагүй биз ээ. Орон нутгийн иргэдийн хувьд ийм халуунд гадуур алхах гэсэн ойлголт үгүй. Харин ДАШТ-ий үзэгчдэд ийм асуудалгүй, сэнсний доор сууж тэмцээнээ үзэх юм. Зохион байгуулагчид хөргөлтийн системийн талаарх орчин үеийн хамаг дэвшлийг ашиглаж байна. Катарт мөн 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах тул эртнээс ийн бэлтгэж эхэлжээ.

  • ДАШТ-ээр тодрон гарах шинэ оддын тэргүүнд Кубын 21 настай уртын харайгч Хуан Мигель Эччеварриа зүй ёсоор багтаж байна. Тэрбээр энэ жил 8,65 метр харайсан албан ёсны үзүүлэлттэй ирж байгаа ч Кубын АШТ-ий үеэр салхины нөлөөлөлтэйгээр 8,92 метр харайжээ. Майк Пауэллийн дэлхийн рекордоос ердөө 3 см-ээр дутуу гэсэн үг. Венесуэлийн гурвын харайгч бүсгүй Или Юлимар Рохас 15,41 метр хол харайж И.Кравецийн дэлхийн рекордоос есхөн см дутжээ. 200 метрт АНУ-ын гүйгч Ноа Лайлз 19,50 секунд гүйж бас шуугиулаад буй… Энэ мэтээр олон шинэ од төрөх байх хэмээн найдаж байна.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
дамжуулах тв байна уу. үзэх юмсан
2019-09-29
Гоё юм болох нь дээ. Телевизээр гаргах болов уу?
2019-09-27
Амжилт хусьеэ, та нар чадна
2019-09-27