Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
“Дисковер Монголиа-2019” уул уурхайн чуулган маргааш эхэлнэ
2019-09-26

Эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулган “Дисковер Монголиа-2019” ШангриЛа-д маргааш эхлэх гэж байна. Өмнөх жилүүдэд хоёр өдөр болдог байсан уг чуулган энэ жил нэг өдөрт болох юм.

 

 

Чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Монголын уул уурхайн компаниудад өрсөлдөх чадварыг бий болгох нь” сэдэвт илтгэлээр нээх бол “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Уул уурхай салбар дахь төр хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр илтгэл тавихаар болжээ. Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Оюу толгой” төслийн явцын талаар илтгэл тавих юм байна. Чуулганы үдээс өмнөх хуралдааныонцлох илтгэлийг Фэнвэй эрчим хүч мэдээллийн үйлчилгээ лимитед компанийн ерөнхийлөгч Чанг Юү Жин тавина. Тэрээр “БНХАУ болон дэлхийн нүүрсний зах зээлийн дүн шинжилгээ” сэдвээр илтгэл тавих аж. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Эрдэнэс Таван толгой IPO: Төрийн өмчит компанийг олон улсын зах зээлд гаргах нь” сэдвээр илтгэл тавина гэж чуулганы хөтөлбөрт тусгажээ.

 

Үндсэн хуралдааны дараа чуулганы оролцогчид “Төслийн үнэлгээ хөгжлийг дэмжих нь” сэдвээрхуралдах нь. Тус хуралдааны үеэр “Лайон менежер лимитед” компанийн гүйцэтгэх захирал Хэдли Видапп “Олон улсын зах зээл: Өнгөрсөн жилийн хугацаанд хөрөнгө оруулагчийн хандлага хэрхэн өөрчлөгдөв” сэдвээр илтгэл тавих бол Оюу толгойнхэмжээний үнэ цэнэтэй дараагийн ордын хайгуулын ажлыг хийж буй “Кинкора коппер” компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спринг өрөмдлөгийн явцаа танилцуулахаар болжээ. Тус хуралдааны үеэр “Эрдэнэ ресурс девелопмент” корпорацийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спринг “Алтны өндөр агуулга бүхий шинэ дүүргийг хөгжүүлэх нь” сэдэвтэй илтгэл тавих юм байна. Хөвсгөлийн Овоотын ордоос нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж буй “Аспайр майнинг” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дэвид Полл “Монголын дараагийн коксжих нүүрсний уурхайг байгуулах нь” сэдвээр илтгэл тавина гэж чуулганы зохион байгуулагчид хэлж байна.

 

“Дисковер Монголиа”-гийн үдээс хойшхи хуралдаан эрчим хүчийг онцолно. Эрчим хүчийг онцолсон хуралдааны даргалагч нь Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан. Тус хуралдааны үеэр “Эликсир энержи лимитед” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Нейл Йонг “Дотоодын зах зээлийг нүүрсний давхаргын метанаар хангах тухай” гэсэн сэдвээр илтгэл тавих юм. Үүнээс гадна “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Газрын тос боловсруулах үйлдвэр” гэсэн сэдвээр илтгэл тавихаар болжээ. Уг илтгэлүүдийн дараа “Монгол улсын геологийн боломжууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.

 

“Дисковер Монголиа-2019” чуулганы сүүлийн хуралдаан “Монгол улсын хөгжлийг дэмжих нь” гэсэн сэдэв дор өрнөнө. Тус хуралдааны үеэр Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан “Нэгдсэн Ази хэмээх тодорхойлолт нь Монгол улсын хувьд ямар ач холбогдолтой вэ?” гэсэн сэдвээр илтгэл тавихаар болжээ. “Ковер Монголиа”-гийн үүсгэн байгуулагч Б.Мөнхдөл улстөрийн нөхцөл байдлын тухай илтгэл тавих аж. Уг хуралдааны хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УУХҮС-ийн дэргэдэх олон улсын зөвлөлийн дарга Камерон МакРей, Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жийн Паскаль Н.Нгану нар оролцох юм байна.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Бүх төрлийн ашигт малтмалын жижиг шороон ордууд болон нинжа нарыг цэгцэлж хаах хүртэл арга хэмжээ авах нь зөв. Жижиг шороон ордод шинээр лиценз олгохгүй байх хэрэгтэй?! Шороон ордууд, нинжа нар Монголын уул уурхайг муухай харагдуулж байгаа нь үнэн.
2019-09-26
Уурхайчин:
Салбартаа тулгамдаад буй асуудлуудаа ярихгүй, хэнд ч хэрэггүй шахам дэмий балай юмыг хамж шимээд хайран цаг, мөнгө үрсэн арга хэмжээ болдог нь хэвээрээ байх шив дээ. ГХО-д ирж оролцох нь улам л цөөрөөд байгааг ойлгодог төр засгийнхан гэж байна уу?! Лицензгүй аймаг болно гээд орилоод байгаа Хэнтийн засаг дарга бодвол ирэх сонгуулиар нэр дэвших гээд орон нутгийнхандаа таалагдах гээд сонгуулийн пиар хийж байгаа ухаантай юм байх даа. Өрөвдөлтэй, инээдэмтэй л харагдаж байна лээ. Монгол уул уурхайгүйгээр лав ойрын 30-50 жилдээ хаашаа ч явж чадахгүй
2019-09-26