Тайландын Паттая хотноо болж буй хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд Монголын тамирчин М.Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг өргөж хүрэл медаль авлаа.
Тэрбээр хүрэл медалийн болзол хангахдаа Монгол Улсын гурван дээд амжилтыг шинэчилсэн юм. Огцом өргөлтөөр алт, мөнгөн медалийг 111 кг өргөсөн БНСУ-ын хоёр тамирчин хүртлээ. М.Анхцэцэг мөн түлхэлттэй өргөлтөөр 127 кг, хоёр өргөлтийн нийлбэрээр 237 кг-ийг дааж жиндээ наймдугаар байрт шалгарчээ. Энэ бол Анхаагийн Дэлхийн АШТ-ээс хүртэж буй хоёр дахь медаль юм. Өмнө нь 2017 онд мөн хүрэл медалиар энгэрээ мялаасан билээ.
Ц.Ганбат
Уншиж байна |