МХБХ-ны цомын хагас шигшээгийн сүүлийн тоглолт "СП Фалконс", "Хангарьд" багуудын хооронд болоход "СП Фалконс" 4:2-оор хожиж, аваргын төлөө тоглох эрхтэй боллоо.
Тоглолтын эхний гоолыг 13 дахь минутад Т.Энх-Эрдэнэ оруулж "Хангарьд" тэргүүлээд эхэлсэн бол хариуг нь 19 дэх минутад "СП Фалконс"-ын довтлогч Давид Савиола барилаа. Гэвч "СП Фалконс"-ын туршлагатай тоглогч Ч.Отгонбаяр 27 дахь минутад өөрийн хаалганд гоол оруулж байдлыг эвгүйтүүлэв.
Шийдвэрлэх үед "СП Фалконс"-ын залуус үр дүнг эргүүлж Микито Эндо 83', Э.Отгонбаяр 87', О.Оюунболд 90+1 нар гоол оруулж 4:2-оор хожлоо.
МХБХ-ны цомын аваргын төлөө "Эрчим", "СП Фалконс" багууд арваннэгдүгээр сарын 2-нд тоглох бөгөөд "СП Фалконс" нь "Эрчим"-ийг энэ улиралд хоёр удаа хожоод байгаа билээ.
М.Бүүвэй
Уншиж байна |