Монголын чөлөөт бөхийн хоёр шилдэг тамирчин өнөөдөр хуримаа хийж гал голомтоо бадрааж байна.
Энэ нь “Парис-2017” ДАШТ-ий алт, Азийн АШТ-ий алт, мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон, Азийн АШТ-ий хүрэл медальт, Цэргийн дэлхийн аварга, Парисын Гранпригийн аварга ОУХМ Нармандахын Лхамгармаа нар юм.
Тэд хамтдаа 2017 онд Парисын ДАШТ-д хамтдаа эх орноо төлөөлөн оролцож дэлхийн шилдгүүдээ өрсөлдөж байсан удаатай. Чөлөөт бөхийн спортод хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа хосууддаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Уншиж байна |