Эрдэнэс Тавантолгой ХК 2019 оны 09 дүгээр сарын 24-ний байдлаар 13.1 сая тонн нүүрс олборложээ. Мөн борлуулалтын орлого нь 2.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Хагас жилийн хугацаанд 350 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн ч 677 тэрбум төгрөгт хүргэж, цэвэр ашгийг 102 дахин давуулан биелүүлжээ. Улсын төсөвт 355 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 09 дүгээр сарын 24-ний байдлаар 478 тэрбум төгрөгийг оруулсан гэдгийг Эрдэнэс Тавантолгой ХК гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллээ.
Нүүрсний үнэ 2020 оны II улирлаас уналттай байна. Тиймээс энэ үед хэрэгжүүлэх эрсдэлийн төлөвлөгөө гаргаснаа компанийн удирдлага хэллээ.
Б.Энэрэл
Уншиж байна |