Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны цомын хагас шигшээгийн хариу тоглолтоо хийсэн "Эрчим", "Атлетик 220" багууд 1:1-ээр тэнцэж, нийлбэр дүнгээр "Эрчим" ялалт байгууллаа.
Тоглолтын эхний гоолыг 16 дахь минутад "Атлетик 220" клубийн довтлогч Н.Наранболд оруулав. Хэрэв тоглолт 0:1 гэсэн үр дүнгээр ѳндѳрлѳвөл хоёр тоглолтын нийлбэр дүнгээр тэнцэж, нэмэлт цаг сунгах байлаа. Гэсэн ч хоёрдугаар үеийн эхэнд "Эрчим" клуб чѳлѳѳт цохилтоос нэгэн боломж үүсгэсэн нь амжилттай болж, тоог 1:1 болгосон юм.
Уг гоол "Атлетик 220" клубийн хаалгач Э.Мѳнх-Эрдэнийн нэр дээр өөрийн хаалганд оруулсан хэмээн бичигдэв. Арваннэгдүгээр сарын 2-нд болох МХБХ-ны цомын аваргын тѳлѳѳ тоглох нѳгѳѳ нэг баг маргаашийн "СП Фалконс" - "Хангарьд" клубүүдийн тоглолтын дараа тодорхой болно. Тэд эхний тоглолтдоо 1:1-ээр тэнцсэн билээ.
М.Бүүвэй
Уншиж байна |