“НурСултан-2019” чөлөөт бөхийн ДАШТ Казахстаны нийслэлд үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 59 кг-д хүч үзэж байгаа ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор 1/8 шигшээд Румыний К.Жидачевскаг 4:0, дараа нь Германы С.Парушевскиг 6:2 оноогоор ялж хагас шигшээд шалгаран үлдээд байна. Түүний дараагийн учраа нь 2016 оны ДАШТ-ий хүрэлтэй, Канадын Линда Мораис байх бөгөөд өнөөдөр 19:00 цагт (Улаанбаатарын цагаар) түүнтэй барилдах болно. Б.Шоовдор нь Л.Мораисийг өмнө нь 2017 оны ДАШТ-ий хоёрдугаар тойрогт цэвэр ялж байжээ.
Мораисийг ялвал цаашид алтан медалийн төлөө барилдах эрхээ авна, ялагдсан тохиолдолд хүрлийн төлөө хүч үзнэ. Ийнхүү Б.Шоовдор гурван жил дараалан ДАШТ-ий шувтаргын шатанд шалгарч үлдээд байгаа юм. Анх 2017 оны ДАШТ-ээр хүрэл медалиас атгаад алдаж тавдугаар байрт орж байсан бол 2018 онд Дэлхийн медальтны эгнээнд багтсан билээ. 65 кг-д ОУХМ Х.Болортуяа 1/8 шигшээд Украины И.Кольяденкод 1:3 оноогоор ялагджээ.
М.Бүүвэй
Уншиж байна |